2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
08:00
S30
12°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
19°
14:00
S32
20°
15:00
S32
21°
16:00
S32
21°
17:00
S32
21°
18:00
S32
20°
19:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

ikon.mn
2018 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг

НИТХ-ын XX дугаар хурал өнөөдөр хуралдаж, Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт дөрвөн бүлгийн 26 дэд бүлэгт хамаарах 496 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангалттай гэж үнэллээ.

Харин 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд НИТХ, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар албад нийт 71 байгууллагаас ирүүлсэн давхардсан тоогоор 1,000 гаруй саналыг судлан боловсруулалт хийж, дөрвөн бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 658 төсөл арга хэмжээг багтаасан бөгөөд ийнхүү НИТХ-ын XX дугаар хуралдаанаар баталлаа.

 

Эх сурвалж: НИТХ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x