2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
00:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах ажил зохион байгуулж буй. Тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтмол сонсож, холбогдох албаныханд үүрэг өгч байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 27-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хуралдааны үеэр "Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 6.9 мянган тонн түлш хадгалах битүү долоо, задгай 108 агуулах болон борлуулах 533 цэг байна. Бид борлуулагч болон борлуулалтын хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн сан үүсгэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд олгож, шинээр үйлдвэр барих ажил эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалт бүхий газрын зөвшөөрөл найман байршилд олгосон. Өдгөө гурван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар агуулах барихаар ажиллаж байна" гэсэн юм. 

Мөн тэрбээр “Таван толгой түлш” компанийн стандартад нийцсэн сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлснийг хэлсэн юм. Тус үйлдвэр нь "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худагийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй.

Тэргүүлэгчид дээрх  мэдээллийг сонсоод зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Тухайлбал, иргэд түлш борлуулдаг хүмүүсээр дамжуулан цэгүүдээс өөрсдөө очиж авах уу, эсвэл төвлөрсөн цэгээр худалдах уу гэдэг нь тодорхойгүй учир зохион байгуулалт хийж, ил тод мэдээллээр хангах үүрэг өгөв.

Мөн үйлдвэрлэж буй түлшний түүхий эдээс авахуулаад, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Үүний зэрэгцээ хороодын Засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын байцаагчаар ажиллуулах асуудлыг судалж, энэ онд багтаан Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x