2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
09:00
S32
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатар сонирхогчдын Нийслэлийн аваргыг шалгарууллаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээний анхан шат буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ.

Хагас шигшээ буюу "Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын ивээл дор "Оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө" уриатайгаар нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэмцээний нээлтийн үеэр "Шатар тоглох нь тархины дасгал болж, оюуныг хөгжүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Та бүхнийг оюуны спортоор идэвхтэй хичээллэж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлж байгаад талархаж байна. Та бүхэндээ амжилт хүсье" гэсэн юм.

Тус тэмцээнд 78 тамирчин оролцож, швейцар системээр найман өрөг, талдаа нэг цагийн хяналттай тоглож, өрсөлдсөн юм. Тэмцээнээс 18 эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин ирэх оны нэгдүгээр сард болох "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-д  оролцох эрх авлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

x