2015 оны 9 сарын 28
Ромын Католик шашны тэргүүн Пап лам өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилж Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлсэн билээ. 45 минут үргэлжилсэн түүний илтгэлээс дүрвэгсдийн асуудал, терроризм, радикал үзэл, галт зэвсгийн хэрэглээ, ядуурал, баян хоосны ялгаа, уламжлалт гэр бүлийн сэдвээр сургамжилсан үгнүүдийг харж болохоор байна.