Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Суутнуудын АРДЧИЛЛЫН тухай ЭШЛЭЛҮҮД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Түүхэн хүмүүс, суутнууд ардчиллыг юу гэж тодорхойлж байв?

 

  • “Хөрөнгөгүй, ядуу нэгэн засгийн эрх барихыг ардчилал гэнэ” Аристотель
  • “Ардчилсан засаглалтай үед ядуус нь баячуудаас илүү хүчтэй байдаг. Учир нь тэд олонх болдог, олонхийн хүсэл бол хамгийн хүчтэй нь” Аристотель
  • “Ардчиллын эсрэг дүгнэлт гаргах хамгийн сайн арга бол дундаж сонгогчтой таван минут ярилцах” Уинстон Черчилль
  • “Ардчилал бол социализмд хүрэх зам” Карл Маркс
  • “Сонгогчид нь сонголтоо ухаалгаар хийхэд бэлэн болоогүй цагт ардчилал амжилтанд хүрэхгүй. Тиймээс ардчилалын хамгаалагч нь боловсрол юм” Фрэнклин Рузвельт
  • Ардчилал ба социализм хоёр ганцхан зүйлээр ижилсдэг нь тэгш байдал. Гэхдээ ардчилал нь эрх чөлөөг тэгшитгэдэг бол социализм нь дарангуйлал, боолчлолыг тэгшилдэг” Алексис де Токвилль
  • “Дарангуйлал, эсвэл ардчиллын аль нь ч байсан адилхан үгүйрэл хоосрол авчирч байвал үхсэн хүмүүс, өнчирсөн хүүхдүүд, орон гэргүйчүүдэд ямар ялгаа байх вэ?” Махатма Ганди
  • “Ардчилал нь социализмд зайлшгүй хэрэгтэй зүйл” Владимир Ленин
  • “Хувцас загварт жинс нь ардчиллыг төлөөлдөг” Жиоржио Армани
  • “Онолын хувьд ардчилал шиг сайхан зүйл байхгүй, харин бодит амьдрал дээр энэ бол төөрөгдөл юм” Бэнито Муссолини
  • “Дэлхийг аврах ганцхан зам бол социализм. Гэхдээ ардчилал дотор агуулагдсан, диктаторгүй социализм” Хьюго Чавес
  • “Дарангуйллын шилдэг зэвсэг бол нууцлал, харин ардчиллын шилдэг зэвсэг бол нээлттэй байдал байх ёстой” Нильс Бор
  • “Ардчилал заримдаа цусанд хутгалдах хэрэгтэй болдог” Августо Пиночет
  • “Би боол болохыг хүсэхгүй, эзэн болохыг бас хүсэхгүй. Энэ бол миний ардчиллын тухай ойлголт” Абраам Линкольн
  • “Ардчилал бол бидний байгуулсан засаглалаас илүү сайн засаглал байхгүй гэдгийг батлах багаж юм” Бернард Шоу
  • “Ардчилсан нийгэмд нэг сонгогчийн саналыг орхигдуулах нь бүх сонгогчдыг эрсдэлд оруулдаг” Жон Кеннеди
  • “Оросын ардчилал бол өөрийн уламжлал, өөрийн засаглал бүхий Орос хүмүүсийн хүч чадал юм. Харин гаднаас нэвтрүүлэх ямар нэг стандарт биш” Владимир Путин