2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Батчимэг: Хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоочихно гэдэгт итгэж байгаа

ikon.mn
2015 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож олон нийтийг цочролд оруулаад байгаа асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Түүний ярьсан зүйлсээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 

Одоогоос 3-4 сарын өмнө ТЕГ-аас надтай уулзсан.

Таны зөвлөхийг шалгах шаардлагатай байна. Энэ тантай болон таны хийж байгаа ажилтай ямар ч холбоогүй гэж хэлсэн.  
Энэ бол таны зөвлөхийн ажлын бус цагаараа, хувиараа хийж байсан ажилтай холбоотой асуудал. Тийм учраас бид нар шалгах шаардлагатай байна, ажлаас нь чөлөөлж өгөөчээ гэдэг хүсэлт тавьсан. Би хүсэлтийг ёсоор болгож үнэн зөвийг олж шалгах ажилд нь хүндэтгэлтэй хандсан. 

 

Шүүх хурал болохоос өмнө би Пагмажавтай, өмгөөлөгчтэй нь уулзсан.

Улсын нууцтай холбоотой зүйл байхгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас би тайван байгаа гэж надад хэлсэн. 
Улсын нууцтай холбоотой асуудал яригдсан учраас шүүх хурал хаалттай болсон. 79.1 гэдэг зүйл ярьж байгаа. 
79.1 гээд байгаа зүйл ангийг харахлээр гадаадын тусгай ангитай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн гэж байгаа юм. Хамтарч ажилласан гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм.

Орчуулга хийж өгсөн гэвэл хамтрагч болох уу.
Унаа машинаар туслаад өгсөн чинь нөгөөх нь тусгай албадтай холбоотой байсан бол хамтарч ажилласан болох уу? 
Өөрөөр хэлбэл 79.1 гэдэг хуулийн заалт бол маш бүрхэг заалт. Хамтарч ажилласан гээд л 16 жил.  Маш хүнд сонсогдож байгаа юм. 
Нууцын хууль гэдэг чинь олон улсын хэмжээнд маш олон ангилалтай зүйл байдаг юм. 
Маш нууц, нууц, тодорхой хүрээнд хаалттай гэх мэт…
Энэ зүйл заалт бүр дээр иргэн хүн хариуцлага алдаж болно.
Тэгэхээр тэр тохиолдол бүрт хариуцлагын заалт нь өөрөө тодорхой байх ёстой. 
Нэг бүхэл хайрцганд хийгээд нэг бүхэл өгүүлбэрээр оноож байгаад 16 жил гэдэг бол өнөөдөр хэнд ч ийм зүйл тохиолдож болох юм байна гэж бодогдож байна. 
Хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол болохгүй болчихжээ гэдгийг л харуулж байгаа юм. Энэ хуулиа сайжруулъя.
Энэ бол анхан шатны шүүхийн шийдвэр. Цаана нь хоёр шатны шүүх байгаа. Би хувьдаа дараа дараагийн шатны шүүхээр үнэн мөн нь тогтоогдох байх гэсэн бодолтой байгаа.

 

Пагмажавын тухайд...

Пагмажав стратегийн судалгааны хүрээлэнд надтай хамт ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн тамгын газарт миний референтээр ажиллаж байсан. 2012 онд гишүүн болсноос хойш миний зөвлөхөөр ажилласан. 
Энэ хүний хийж байсан ажлууд улсын нууцтай харьцдаг, хадгалдаг ажил ерөөсөө биш. УИХ-ын гишүүний зөвлөхийн ажил бол иргэдтэй харилцдаг ажил
Улсын нууц материал хулгайлсан гэдэг нь баримтаар тогтоогддоггүй л юм бол үнэн мөн нь шийдэгдчих байх. 
Эх орноо худалдах хэмжээний айхтар том мэдээлэл худалддаг байсан бол эрх биш хажууд нь ажиллаж байгаа хүний хувьд мэдрэх байсан. 

- Тэр айлын амьдралыг хараад үзэхээр нэг өрөө байртай, байрны зээлтэй хоёр хүүхэдтэй амьдралаа авч явах гээд зүтгэж байгаа залуу гэр бүл. 

- Миний нүдэн дээр мөнгө төгрөг цацаад, хэрэглээд байгаа зүйл ерөөсөө харагддаггүй байсан. 

- Юу болчихов оо? гэж асуухад амьдралдаа нэмэр болох үүднээс хувиараа орчуулга хийсэн л гэж хэлдэг. Цаад улсууд нь ямар хүмүүс болохыг мэдэхгүй гэдэг.

 

Батчимэг яагаад хажууд нь тагнуул байхад мэддэггүй юм гээд байгаа юм.

- Би тэр хүнд нууц материал бичиг баримт хадгалуулаад хуваалцаад байдаг байсан бол өөр хэрэг. Ямар ч тийм юм байхгүй. 

 

Энэ асуудал үнэхээр ард иргэдийг цочирдуулж байгаа. Өөрөө ч, ар гэрийнхэн нь ч тэр маш их цочролд орсон байна лээ. 
Эцсийн шатны шүүхээр тогтоогдоогүй байхад хоёр нялх хүүхэд байж байна. Хөгшин настай эцэг эх нь байж байна. Тэр хүмүүс маш хүнд байдалд байгаа.
Ерөөсөө л эх орноосоо урвасан урвагч. Тайваний тагнуул гээд байгаа. Өнөөдөр цөөхөн Монголчууд нэгэндээ ингэж хандах бол…

 

ТЕГ-ын дарга Б.Хурц таны өрөөнд очиж уулзсан талаар…

Төрийн алба хашиж байгаа хүмүүс бие биенээсээ асууж тодруулах, уулзах бол нэг их гайхаад байх зүйл биш. 

 

Энэ үйл явдлыг ажиглаад харвал хэд хэдэн зүйл ажиглагдаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн дайн гэдэг зүйлийг биеэрээ мэдэрсэн үйл явдал боллоо.
Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Батчимэг Тайваний тагнуул гэдэг мэдээлэл цацагдсан. 

Нэгдүгээрт: Өршөөлийн хуультай холбоотой.

- Батчимэгийг эсвэл зөвлөхийг нь эх орноосоо урвасан хэргээс чөлөөлөхийн тулд АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй хөшигний цаана наймаалцаад ийм шийдвэр гаргачихлаа гэсэн хардалт 

Хоёрдугаарт: Батчимэг, Пагмажав хоёр Тайваньд сурч, ажиллаж байсан учраас тагнуул байхаас өөр аргагүй хүмүүс юм байна…

- 1990 онд БНХАУ-Монгол улсын засгийн газрын хэлцээрээр БНХАУ-д Монголын 15 оюутан суралцаж байсны нэг нь би. Түүнээс хойш маш олон хүн суралцсан. Дипломат ажилтнууд ч өчнөөн БНХАУ-д, Таваньд ажилаасан, ажилладаг. 

- Энэ логикоор бол БНХАУ-д, Тайваньд суралцаад тэндээ хэдэн жил ажиллачихсан л бол тагнуул болж таарах нь байна. 

Гуравдугаарт: Би Эрдэнэтийн АН-ын даргаар ажиллаж байгаа. Эрдэнэтийн тойрог дээр нэр дэвших сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн зарим нэг өөр намын гишүүдээс иймэрхүү юм харагдаж эхэлж байна. 

- Сонгууль ойртож байгаагийн дохио юм байна.

 

УИХ хугацаанаасаа өмнө тарах ёстой... ярилцлагын тухайд

Би хоёр долоо хоногийн өмнө зарим хүний хэлдгээр бол нэлээд хурц ярилцлага өгсөн. Үүнтэй холбоотой энэ хүнийг чимээгүй болгоё гэсэн дайралтууд явж байгаа юм байна гэж ойлгож байгаа.
Энэ ярицлага хэн нэгний эсрэг чиглэсэн ярилцлага байгаагүй. 
УИХ яагаад авлига хээл хахууль авах болон зуучлахтай холбоотой хэргийг өршөөнө гээд баталчихав. Шударга ёс эвслийн маш хүчтэй шахалтаар явсан гэдгийг УИХ-ын гишүүд бүгдээрээ мэдэж байгаа. 
Ийм шийдвэр гарч байгаа юм чинь цаашдаа том том асуудлууд дээр алдаатай шийдвэр гарах вий гэсэн болгоомжлолын үүднээс өгсөн ярилцлага.
Улс орноо бодож гарц, гаргалгаатай ярилцлага өгсөн гэж бодож байгаа. 
Монгол хүн нүүхдээ бууриа цэвэрлээд нүүдэг. Энэ 76 -гийн бүрэн эрх бүрэн дуусч байвал дараа нь улс орон яасан ч хамаагүй гэж хандаж болохгүй. 
Ярилцлагын дараа зарим удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүнээсээ татгалз гэдэг шахалт надад ирсэн.

 

Дүгнэлт

Хэргийн асуудал бол шүүх хяналтын байгууллагаараа явна. Үнэн мөнийг нь тогтоочихно. Би шүүх хяналтын байгууллагад итгэж байгаа. 
Хоёр дахь асуудал бол тусдаа асуудал. Би өөрөө судлаач хүн тодорхой хэмжээнд анализ хийх чадвар байна. 

- Жилийн жилд сонгууль дөхөөд, улс төр хурцдаад ирэхээр Хятадын тагнуулууд төрөөд эхэлдэг.

- Миний санаж байгаагаар Нямдорж гишүүнийг Хятадын тагнуул, Багабанди Ерөнхийлөгчийг Тайваниас баахан мөнгө авсан гэдэг, Очирбат гуайг бас Хятадын тагнуул гэж баахан шуугисан. Хамгийн сүүлд Элбэгдорж ерөнхийлөгчийг Хятадын тагнуул гэж цоллосон.

- Монголчуудын үндэсний үзэл дээр тоглож улс төр хийдэг бол улс орноо бодохгүй байгаа хамгийн болхи бүдүүлэг улс төр.

- Хөрш орнуудтайгаа дайсагналцах, харилцаа, итгэлцэл муутгах зам руу явуулж байгаа буруу арга зам.

- Гадныхныг үзэн ядсан, гадаадад байсан хүмүүсийг тухайн оронтой нь холбож цоллох гэсэн зүйл бол явуургүй, хортой зүйл.  

 

x