2019 оны 10 сарын 16
Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ хугацаанд зөвлөлийн гишүүд манай улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзаж, орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг судлах, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох, өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагаанд зөвлөмж өгөх юм байна.