2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
07:00
S29
-20°
08:00
S29
-21°
09:00
S26
-23°
10:00
S26
-23°
11:00
S26
-22°
12:00
S26
-21°
13:00
S26
-20°
14:00
S26
-19°
15:00
S30
-19°
16:00
S30
-20°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°

НҮБ-аас сайжруулсан зуух болон түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэхийг зөвлөжээ

Б.Ану
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Улаанбаатарын агаарын бохирдол тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах төсвийн зарлагад шинжилгээ хийсэн юм.

Тус шинжилгээний тайлангийн хураангүйг та бүхэндээ хүргэж байна.

Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд:  Төсвийн зарлагын шинжилгээний тайлангаас

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр эерэг үр дүн багагүй гарсан ба тухайлбал 2012-2015 онд PM тоосонцрын түвшин буурчээ. Гэвч агаарын бохирдлын түвшин үүнээс хойш өссөн ба ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас маш олон дахин өндөр хэвээр байна. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд түүний дотор хавсарсан байдлаар нас баралт хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал жилд 645 сая ам.доллар (ойролцоогоор 1.6 их наяд төгрөг) байна.

Бага орлоготой гэр хорооллын өрхүүд үнийн зөрүүнээс гадна нүүрс түлхүү хэрэглэдэг зуухнаас хамааралтай учраас төвийн дулааны сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчээс илүү зардлаар дулааны хэрэгцээгээ хангах болдог. Чингэж тэд хамгийн хямд, ихэнхдээ бохир түлш хэрэглэх нөхцөлд хүрч байгаа тул төр бодлогоор энэхүү тэгш бус байдлыг арилгах алхам хийх, илүү чанартай, цэвэр түлшний хэрэглээг дэмжсэн нөхөн олговрын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2008-2018 онуудад улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, 60,7 сая ам.доллартай тэнцэхүйц гадаадын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байсан байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2017-2025 (АОББҮХ)-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт ойролцоогоор 4.1 тэрбум ам.доллар (9.8 их наяд төгрөг), үүний 86% нь агаарын бохирдлыг бууруулахад шууд холбоотой арга хэмжээнд зарцуулагдах бөгөөд одоогоор энэхүү санхүүжилтийн 80 орчим хувийн эх үүсвэр баталгаажаагүй байна. Энэ бүгдээс харахад шаардагдах санхүүжилт хэт өндөр, бодит бус харагдаж байгаа учраас АОББҮХ-ийн арга хэмжээг илүү эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Богино болон урт хугацааны үйл ажиллагааг хамтад нь хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал гэр хороололд сайжруулсан зуух, түлшийг нэвтрүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын орон байрыг дулаалах, орон сууцжуулах шийдлүүд зэрэгцэн хэрэгжих нь зүйтэй. Түүнчлэн урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төслүүд, хувилбаруудыг мөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Гэр хороололд сайжруулсан зуух, түлш нэвтрүүлэх, орон байрыг дулаалах зэрэг богино хугацааны шийдлүүд зайлшгүй үргэлжлэх ёстой.

Сайжруулсан зууханд ашиглах түлшний олдоц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаас шалтгаалж сайжруулсан зуухны үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байсан авч энэ нь бодлогын гэхээсээ илүү хэрэгжилтийн явцад гарсан алдаа дутагдал юм. Дэлхийн банк болон ЖАЙКА-н судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдлүүдийг олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолсон байна.

АОББҮХ-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд байгуулсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог бүрэн чадавхжуулах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тэргүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хэд хэдэн боломжит арга хэлбэр бий. Эдгээрт төсвийг илүү хяналттайгаар зорилтот үйл ажиллагаанд зарцуулах, эрчим хүчний үнэ тарифыг аажмаар оновчтой болгох, агаарын бохирдлын татварыг нэмэх, ногоон татварыг нэвтрүүлэх, засаглалыг сайжруулж ил тод байдлыг хангах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), төр хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) зэрэг багтах юм.

Одоо хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд нь дунд болон урт хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гол шийдлийн нэг юм. Харамсалтай нь бага орлоготой гэр хорооллын өрх ипотекийн зээл авахад тавигдах наад захын шаардлагыг хангаж чадахгүй байна. Гэр хорооллын бага орлоготой өрхөд чиглэсэн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгох, ипотекийн зээлийн дэд хөтөлбөрүүд нь дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл болох юм.

Улмаар судалгааны төгсгөлд зөвлөмжүүдийг (Богино хугацаанд 2019/2020, Дунд хугацаанд 2020- 2025, Урт хугацаанд 2025 он ба цаашид) дэвшүүлжээ. Түүний дотроос Богино хугацааны зөвлөмж (2019/2020) дотор сайжруулсан зуух, түлшний асуудлыг тухайлан дурдсан байна. Үүнд:

  • Сайжруулсан зуух ба түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг болох ёстой. Төрөөс зуухыг солих, шинэчлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон байрны дулаалгын болон бусад нэмэлт хувилбаруудыг турших нь зүйтэй юм.
  • Сайжруулсан зуухыг дэмжих санхүүжилтийг олгохдоо орлогоос хамаарсан ялгавартай татаас нэвтрүүлэх боломжтой. Татаасыг зөвхөн сайжруулсан зуухны санаачилгыг дэмжихэд ашиглах эсэхийг нягтлах нь зүйтэй.
  • Төрийн байгууллагын ажилтнуудыг түлш, зуухны болон дулаалгын технологийн стандартыг хянах сургалтад хамруулах гэжээ.

НҮБХХ-ийн урт хугацааны зөвлөмжид агаарын бохирдлыг бууруулах гол шийдэлд иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх буюу ажлын байр нэмэх, орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах гэх мэтийг богино хугацааны арга хэмжээтэйгээ давхар хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

 

Илтгэл бүрэн эхээрээ: https://www.mn.undp.org/content/mongolia/en/home/library/air-pollution-in-mongolia--opportunities-for-further-actions.html

 

 

x