Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шахмал түлшний талаарх ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шахмал түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг ирэх арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн ИТХ-аас зохион байгуулах гэж байна. 

Уг сонсголоор Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд тулгарч буй бэрхшээлийг холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэх бөгөөд хүссэн иргэд орох боломжтой аж.

 

УИХ-ын 2017 оны 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журам”-д Ерөнхий хяналтын сонсголд

  • ажиглагч
  • шинжээч
  • мэргэжлийн холбоод
  • төрийн бус байгууллагын төлөөлөл
  • хэвлэл мэдээллийн байгууллага
  • иргэдийг оролцуулахаар тусгасан байдаг.

Ингэхдээ сонсголд оролцох хүсэлтэй бүх талын этгээдэд зохион байгуулагчдад хүсэлт ирүүлэх, бүртгүүлэх харилцааг нарийвчлан тусгаж өгсөн байна.

Иймд Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 11-321807, 11-324615 дугаарт холбогдож бүртгүүлэх боломжтой аж.

Биеэр очих хүсэлтэй хүмүүс нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтэст хандах юм байна. 

Сонсголыг арваннэгдүгээр сарын 4-ний 10.00 цагаас нийслэлийн Иргэний танхимд эхлүүлэхээр тогтжээ.