Уншиж байна ...

Бизнес

4 жилийн өмнө
2019/12/15
4 жилийн өмнө
Зураг
2019 оны 12 сарын 15
Амралтын өдрийг тохиолдуулан та бүхэнд UNLOCK подкастын бичмэл тэмдэглэлийн ээлжит дугаарыг хүргэж байна.
Зураг
2019 оны 12 сарын 13
“UnionPay International” байгууллага Зүүн өмнөд, хойд Ази болон Ази Номхон далайн орнуудын банк, санхүүгийн салбарын голлох 8 байгууллагыг оролцуулсан бизнес зөвлөгөөнийг 12-р сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгууллаа.
Зураг
2019 оны 12 сарын 13
Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй “Говь” ХК нь герман хэрэглэгчдэдээ зориулж эх хэлээр нь бэлтгэсэн вэб сайтыг 12 дугаар сарын 6-нд албан ёсоор нээжээ.
Зураг
2019 оны 12 сарын 13
Иргэн С.Урансувдмаа нь “Голомт банк голомтыг минь самарлаа”, “АТГ ... Монголбанк, Голомт банктай ашиг сонирхлын зөрчилд орсон”, “Голомт банкны албан тушаалтнууд, Монголбанкны шинжээч албан тушаалаа урвуулан ашиглаж банкны харилцагчийг 6 жил хохироосон”, “Голомт банк харилцагчдыг хамгаалдаггүй хуулийн байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр хахуульдаж байна”, “Голомт банк харилцагчийнхаа амьдралыг 6 жил эрсдэлд оруулсан, харилцагчийн хохирлыг нэн даруй төлж барагдуул” гэсэн зурагт хуудас бүхий гомдол, жагсаалыг Голомт банкны эсрэг хийж байна. Голомт банкны хувьд С.Урансувдмааг залилсан, Голомт банкны ажилтан бусадтай хуйвалдаж хохироосон, үйл ажиллагаандаа хууль зөрчсөн, гомдолд дурьдсанчлан бусдад хахууль өгсөн, банкны ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх ямар нэгэн хууль бус үйлдэл огт байхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагын зүгээс уг асуудалтай холбогдуулан Голомт банкийг бусдад хахууль өгсөн, авсан, харилцагчийг хохироосон гэдгийг эрүүгийн болон иргэний журмаар тогтоосон, эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар татаж шалгасан зүйл огт байхгүй болно.
Зураг
2019 оны 12 сарын 13
АПУ ХК ОХУ-ын Казань хотод “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээг энэ сарын 6-нд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус компани ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэ тухай АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга П.Батсайхантай ярилцлаа.
Зураг
2019 оны 12 сарын 13
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Growth summit Ulaanbaatar 2019” арга хэмжээг орон нутагт зохион байгуулах санал хүсэлтийн дагуу Мобиком Корпораци ХХК болон Тогтох Трейд ХХК хамтран Эрдэнэт хотод “ERDENETx2019” сургалтыг зохион байгууллаа. Олон улсын менежментийн мэдлэг хуваалцах тус сургалтад Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй бизнесийн байгууллагын захирлууд хамрагдсан бөгөөд илтгэгчдээс сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж, хүссэн зөвлөгөөгөө авч чадсан гэдэг итгэлтэй байна.
Зураг
2019 оны 12 сарын 13
Олон улсын Finance Asia фирмээс Ази тивийн 2019 оны ТОП санхүүгийн төслүүдийг нэрлэлээ. Үүнд Монголоос Энержи Ресурс буюу Mongolian Mining Corporation-ийн 5 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын бондыг шалгаруулсан байна. Энэхүү бондыг олон улсын зах зээлд гаргаснаар тус компани зээлийн дахин санхүүжилтээ амжилттай хийж гүйцэтгэсэн юм.
Зураг
2019 оны 12 сарын 12
Худалдаа, хөгжлийн банк Нарантуул олон улсын худалдааны төвийн бизнес эрхлэгчид болон Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэдэд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготойгоор Баялаг Ундраа төвийн 1-р давхарт Нарантуул салбараа өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 12-ны шинийн 15-ны билэгт сайн өдөр харилцагчдынхаа халуун алга ташилтын дунд нээлээ.
Зураг
2019 оны 12 сарын 12
Монгол Улсад эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын анхдагч “Монос” групп үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой ирэх онд тохионо. Мөн Монос группийн ууган үйлдвэрүүдийн нэг “Монос косметик” компанийн 30 жилийн ой тохиож байгаа. Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт цахиур хагалсаар ирсэн Монос Косметик компани нь энэ удаад Монголд анхдагч технологийг нэвтрүүлсэн, олон улсын брэндтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц хүүхдийн бие арчилгаа, том хүний бие арчилгаа, нүүр будалтын гээд маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ бэлэг бариад байгаа юм.
Зураг
2019 оны 12 сарын 12
Тоёота Сэйлс Монголиа компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хоёр дахь үе шатанд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших ерөнхий боловсролын хоёр сургуульд “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал ном гардуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 10 болон 11-ний өдөр тус тус боллоо.
Зураг
2019 оны 12 сарын 12
2008 оноос эхлэн Америкийн Chevrolet брэндийг албан ёсоор Монголын зах зээлд нэвтрүүлсэн Номин Моторс компани Яармагийн замд үзэсгэлэнгийн танхимаа шинээр нээлээ.
Зураг
2019 оны 12 сарын 12
Бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зориулан монгол ардын үлгэрийг залуу уран бүтээлч Б.Ивээлтийн найруулснаар сэргээн бүтээжээ.
Зураг
2019 оны 12 сарын 12
Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛ”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.
Зураг
2019 оны 12 сарын 12
Хэрэглэгчдэд шинэ жилдээ бэлдэх, хавар зуныхаа хувцсыг онцгой хямд үнээр авах боломжийг олгодог Black Friday хямдралыг BTF компани 8 дахь жилдээ хийхээр боллоо.
Зураг
2019 оны 12 сарын 11
Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлдэг Юнител Групп Увс аймагт шинэ салбараа нээлээ. Нээлтийн тууз хайчлах ёслолын арга хэмжээнд Увс аймгийн засаг даргын орлогч, Юнител Группийн удирдлагууд болон хэрэглэгч үйлчлүүлэгчид оролцсон юм. Шинэ салбарт нээлтээ хийснээр Увс аймгийн иргэд тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
4 жилийн өмнө
2019/12/15
4 жилийн өмнө