Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Багачууд багш нартайгаа Замын хөдөлгөөний орноор аяллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Тоёота Сэйлс Монголиа компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хоёр дахь үе шатанд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших ерөнхий боловсролын хоёр сургуульд “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал ном гардуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 10 болон 11-ний өдөр тус тус боллоо.

Зам, тээврийн ослын хор уршгийг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад таниулж, тэднийг замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг чадвар, хэвшил дадалтай болгоход чиглэсэн энэхүү төслийн хүрээнд тус компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хоёр дахь жилдээ хамтран ажилласан бөгөөд эдгээр байгууллага нь дээрх гурван цуврал номын эхийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ удаагийн арга хэмжээ Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар замын хөдөлгөөний нэлээд эрсдэлтэй бүсэд орших хоёр сургууль болох Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 28-р сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102-р сургуулийг хамарч байгаа юм. Тоёота Сэйлс Монголиа компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши эдгээр сургуульд тус бүр 1500 ширхэг ном хандивласан бөгөөд бага ангийн багш нар замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл зохион байгуулж 1-5-р ангийн бяцхан сурагчдаа “Замын хөдөлгөөний орон”-оор аялууллаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.