Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн Юнителийн хэрэглэгчид анхаарлаа хандуулна уу

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлдэг Юнител Групп Увс аймагт шинэ салбараа нээлээ. Нээлтийн тууз хайчлах ёслолын арга хэмжээнд Увс аймгийн засаг даргын орлогч, Юнител Группийн удирдлагууд болон хэрэглэгч үйлчлүүлэгчид оролцсон юм. Шинэ салбарт нээлтээ хийснээр Увс аймгийн иргэд тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Юнител Группийн зүгээс салбарын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүмүүс дундаас ухаалаг гар утас, гэр интернэт, мөнгөн дугаарын эздийг тодруулж шагнасан юм. Мөн нээлтэнд ирсэн бүх хүмүүст Юнителийн гарын бэлгийг гардуулсанд хэрэглэгчид сэтгэл өндөр байлаа.

Үүгээр зогсохгүй нээлтийн өдөр дугаар авах, гар утас лизингээр авах зэрэг Юнителийн салбараас үйлчлүүлж буй хэрэглэгчиддээ онцгой бэлэгүүд болон хөнгөлөлт, урамшуулалаар бэлэг барьсан юм.

Ийнхүү Монгол Улсын нийт хүн амын 90 хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг Юнител Группийн хамгийн отгон салбар Увс аймагт нээгдэж, хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ улам ойртлоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.