Уншиж байна ...

Санхүүгийн боловсрол

2 жилийн өмнө
2021/08/25
3 жилийн өмнө
Зураг
2021 оны 8 сарын 25
Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.
Зураг
2021 оны 7 сарын 21
Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй байна.
Зураг
2021 оны 6 сарын 30
Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт хамтын ХОС” ХХК-ийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
Зураг
2021 оны 6 сарын 25
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-ын дагуу “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” нь банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг
Зураг
2021 оны 6 сарын 25
Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар “Лэндмн ББСБ” ХК-д 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 50.000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгож арилжаахыг зөвшөөрсөн.
Зураг
2021 оны 6 сарын 23
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Зураг
2021 оны 6 сарын 23
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын даргаар сонгогдлоо. Тодруулбал, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын 7 дахь удаагийн хурал цахим хэлбэрээр өнөөдөр болж хурлын гишүүд ийнхүү сонгосон юм.
Зураг
2021 оны 6 сарын 14
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болохоор зах зээлд оролцогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга болон “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар баталлаа.
Зураг
2021 оны 6 сарын 11
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Зураг
2021 оны 6 сарын 11
Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI)-ийн Захирлуудын зөвлөлийн 23 дахь удаагийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, тус зөвлөлийн гишүүн, нийгэмлэгийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын дэд дарга Д.Баярсайхан оролцлоо.
Зураг
2021 оны 6 сарын 10
Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан.
Зураг
2021 оны 6 сарын 7
Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа.
Зураг
2021 оны 6 сарын 4
Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зөвлөл /ICURN/-өөс гишүүн байгууллагуудынхаа дунд цар тахлын нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлтөд хэрхэн зохицож байгаа талаар хийсэн судалгааны үр дүнг цувралаар хүргэсээр байна.
Зураг
2021 оны 5 сарын 31
Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбаруудад зориулан “Сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа.
Зураг
2021 оны 5 сарын 28
Санхүүгийн зохицуулах хорооноос нэг өдөр хоёр гавьяат мэндэллээ. Тодруулбал, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хорооны гишүүн Л.Энхтайван, Хяналтын зөвлөлийн дарга Р.Ринчинбазар нар гавьяат эдийн засагч цолоор өнөөдөр шагнууллаа.
2 жилийн өмнө
2021/08/25
3 жилийн өмнө