• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ иргэд, олон нийтэд болзошгүй эрсдэлийг сэрэмжлүүлэх нь

ikon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-ын дагуу “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” нь банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг бөгөөд тус үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д заасны дагуу “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Тусгай зөвшөөрөлгүй этгээдээс энэ төрлийн үйлчилгээг авснаар залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгээр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. Энэ удаад 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаарх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэрсийг шинэчлэн хүргэж байна.

Иймд иргэн Та цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахаасаа өмнө тухайн байгууллагын нэрийг дээрх жагсаалттай тулгахаас гадна тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах замаар өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой. Мөн тусгай зөвшөөрөлгүй атал үйлчилгээ үзүүлж байж болзошгүй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулаарай. 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО