2020 оны 9 сарын 18
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Хэнтийн аймагт баригдаж буй таван бүтээн байгуулалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн жилд 400 сая жуулчин татах нөөц боломжийг бий болгох тэдгээр бүтээн байгуулалтаас Андлалын өргөө, Их Монгол цогцолбор зэрэг нь хөрөнгө оруулалтын хэмжээ, зураг төсөлтэй нь харьцуулахад хэтэрхий чанаргүй, агуулга үзэмж муутай гэгчлэн шүүмжлүүлсээр байгаа билээ.