Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр Москва хотод очжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн очжээ.

Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авсан байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.

 

 

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам