2020/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.50₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлалтын байрнаас ОХУ руу явна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.  

2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал болно. 

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг. 

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан. 

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.  

Айлчлалын үеэр манай талаас дараах гол асуудлуудыг ярилцана:

  • 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцана
  • Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар
  • Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана
  • Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асудлаар ярилцана 
  • Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ  
  • Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна. 

Айлчлалын үеэр болох уулзалтууд:

  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ
  • ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Цар тахлын дэглэмийн дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдрөөс тусгаарлалтад орсон. ОХУ руу тусгаарлалтын байрнаас яваад, буцаж ирээд 21 хоног тусгаарлагдах аж. 

x