Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайд Ван И-гийн айлчлалын үеэр 700 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидал байгуулсан"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хятадаас 700 сая юанийн буцалтгүй тусламж авахаар болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яам "Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал мэдэгдсэн байдаг.

  • 2018 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д 700 сая юань
  • 2019 онд гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж, гаалийн шинэчлэлд 600 сая юанийг ашиглахаар болсон юм.

Өнгөрсөн өдрүүдэд болсон БНХАУ-ын Гадаад хэргийн Ван И-гийн айлчлалаар үлдсэн 700 сая юанийг авахаар хоёр тал Солилцох захидал байгуулсан" хэмээн мэдээллээ.

 

 

 

Эх сурвалж: ГХЯ