2020/10/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-10°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
-1°

"Талийгаач охины хавирганууд хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай байсан"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг
mpa.mn

УИХ-ын эмэгтэй гишүүд гадны нөлөөтэй нас барсан есөн настай охины асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ.  

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Есөн настай охиныг хойд эцэг нь хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу. 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: 2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа. 

Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн гурван жилд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Дээрх хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг. 

Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салсны улмаас 6,000 орчим хүүхэд өнчирч байна. Тэдгээр хүүхэд хараа хяналтгүй үлдэж байна. 

Хоёрдугаарт хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт муу байна.  

Гуравдугаарт, цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өмнө нь хэд хэдэн удаа хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж авч байсан. Хөл гар нь хугарч байсан гэдэг мэдээлэл байна. Есөн настай охины хувьд маш их харамсалтай байна. Хэрэв өмнөх тохиолдуудад нь анхаарч байсан бол охин амьд байх байсан ч юм билүү. 

Тиймээс эрсдэлтэй бүлгийнхний судалгааг дахин нягталж, ойр ойрхон эргэж тойрч байх нь чухал байна. Цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий. 

Шүүхийн дүгнэлт гарсан байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа дүгнэлтийг танилцуулахгүй юу.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа: Дүгнэлт гараагүй байгаа. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очсон. Ингээд есдүгээр сарын 21-ний өглөө яаралтай задлан шинжилгээ хийсэн.  

Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан.  

Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. 

Тодорхой гадаргуутай зүйлээр хүчтэй цохьсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. 

x