2018 оны 1 сарын 12
Улаанбаатар хотын хэмжээнд тархан байршсан 11 харуулын цэгээр агаарын чанарыг үндсэн зургаан үзүүлэлтээр хэмждэг. Үндсэн зургаан үзүүлэлт дотор PM 2.5, PM 10 тоосонцор, хүхэрлэг хий SO2, азотын давхар исэл NO2, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон ордог. Үүнээс бид дөрвөн үзүүлэлтийг голчлон авч үздэг. Озон болон нүүрстөрөгчийн дутуу исэл нь Монгол Улсын агаарын чанарын стандартыг давдаггүй учраас үлдсэн чухал дөрвөн үзүүлэлтээ авч үздэг.