2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

LG компани хуйлдаг OLED TV үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN

Лас Вегаст болж байгаа CES (Consumer Electronics Show) технологийн үзэсгэлэн дээр Өмнөд Солонгосын LG компани хуйлдаг телевиз үзүүлсэн байна.

65 инчийн 4K OLED телевиз нь ашиглаагүй үед дөрвөлжин хайрцганд хуйлагдсан байдалтай хадгалагддаг. Харин хэрэглэх бол хайрцагнаасаа дэлгэгдэн гарч ирэх юм.

Уян OLED дэлгэцний технологи ашигласан уг бүтээгдэхүүн харьцангуй овор багатай хайрцганд хуйлагддаг чадваараараа анхных болж байна.

Ийм телевиз хоёр төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, өрөөнийх нь дотоод загвар, хэв маягт том телевиз зохицохгүй байгаа хүмүүс үүнийг хэрэглэж болох юм.

Хоёрдугаарт, зарим 16:9 стандарт харьцаанд нийцдэггүй дүрслэлтэй киног үзэхдээ дэлгэцний хэмжээнд тааруулж үзэж болох ажээ. Өөрөөр хэлбэл дүрсний дээд, доод хэсгийн хар орон зайг алга болгож болно гэсэн үг.

Уян OLED дэлгэцийг цаашдаа гар утсанд ашиглах тухай ид яригдаж байгаа билээ. Гэхдээ практик ач холбогдол нь ямар байхыг одоогоор тодорхой болгоогүй байна.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x