2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгой компани олон нийтийг ойлголцол руу хөтөлнө үү

А.Алиман
2018 оны 1 сарын 12
MorninigNews.mn

Монголын Засгийн газар 2009 оноос хойш Оюутолгой ордын төсөл дээр “Рио Тинто" гэх уул уурхайн акултай хамтрагч болсон юм. Хамтрагч гэдэг утгаараа үе, үеийн Засгийн газар “Рио Тинто”-той хэл амаа ололцох, эрх ашигт нь үйлчилнэ. 

Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Рио Тинто”-гийн эрх ашгийн төлөө томоохон шийдвэрийг гаргасан нь Оюутолгойн төсөл дээр олон улсын арилжааны банкуудаас зээл авах визийг олгосон явдал буюу “Дубайн гэрээ” гэгддэг Тинто Оюутолгойн ордын лицензүүдийг барьцаалан олон улсын арилжааны 15 банкаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээлийг авснаа Оюутолгой компанид дамжуулан зээлүүлсэн юм.

Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь руу бид зөвхөн далд уурхайгаар дамжин хүрэх ба Хьюго Норт-1 хэмээх далд уурхайг байгуулахад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр авсны баярын ёслолыг 2016 оны 12 дугаар сард Улаанбаатарт тэмдэглэсэн. Гацаад байсан төсөл урагшлахаар болсонд Засгийн газар баярлаад өнгөрсөн эдийн засгийн агуулгаар нь харвал энэ зээлтэй хамт нэлээдгүй зовлон ирсэн юм.

Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайн бүтээн байгуулалтад долоон жил шаардагдана гэж ч мэдээлж байсан. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжид Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах зардалд зээлээр авсан 4.4 тэрбум ам.долларыг зарцуулах зориулалттай. Бусад далд уурхайг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй төдийгүй бусад далд уурхайг байгуулахад хэчнээн ам.доллар шаардлагатайг өнөөдрийг хүртэл хэн ч яриагүй гэхэд болно. Нэг удаа Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гишүүн С.Ганбаатарын асуултад хариулах үеэрээ “нийт 24 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж дуугарч байжээ.

“Рио Тинто” банкуудаас авсан 4.4 тэрбум ам.доллараа далд уурхайн бүтээн байгуулалтын жил, жилийн зардалд тааруулан хувааж оруулж ирнэ гэсэн байсан. Ингээд тэр зээл, бүтээн байгуулалт юу болж байгаа нь олон нийтэд тодорхойгүй болоод байж байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Оюутолгой”-оос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна.

Өнгөрсөн богинохон хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1.2 тэрбум ам.доллар олсон гэсэн үг. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж

5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд оруулаад, үлдсэн 4.4 тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчдэдээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол Улсын JA хувийн хувьцаа эзэмшигчдийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ?” гэжээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдааны үеэр "Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг үгийг хэлснээ ч нуугаагүй.

Түүний ярьсанд үнэний ор байж болно. Магадгүй зарим нь дэгс ч байж мэднэ. Тэгэхдээ Оюутолгойн тухай үнэн, худал нь нотлогдохгүй мэдээллээр өдийг хүртэл толгой эргүүлж байгаа энэ байдлыг хэн эцэслэх вэ? Баттай мэдээллээр бол үйл ажиллагааны менежментийн хөлсийг Рио Тинто компани авдаг, тэгэхдээ бүтээн байгуулалтын зардал өсөхийн хэрээр үүнийг дагаад менежментийн зардал өсдөг. “50,000 хувьсагч”-аар С.Баярцогт толгой эргүүлснээс хойш хэн ч учрыг нь олоогүй гэхэд болно. Яагаад Рио Тинто компани болон Оюутолгой компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа эрхмүүд олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж, ойлголцол руу хөтөлж болдоггүй юм бэ?!

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар өчигдөр мэдээлэл хийхдээ дэд сайд Д.Загджавын мэдэгдлийг Засгийн газрын байр суурь биш гээд цаашид Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд мэдээлбэл албан тушаалаас чөлөөлөх асуудлыг тавина гэв. Тэгэхдээ дэд сайдын мэдээлэлд дурдагдсан асуудлуудыг үгүйсгээгүйг анхаарах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн “Тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Ерөнхийлөгч уржигдар телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ. ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар Рио Тинтод 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна” гэж мэдэгджээ. ТУЗ-ийн гишүүд энэ удаад өөрсдийн үүргээ хангалттай гүйцэтгэж чадаж байгаа эсэхээ ч эргэн харах хэрэгтэй болж байна.

Тэгэхээр цаашид Рио Тинто болон Монголыг төлөөлөн Оюутолгой компанийн ТУ.З-ын нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх кампанит ажил хийх ч юм уу, ямарваа байдлаар ойлголцол руу хөтөлнө үү.

x