Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 12: Туршлага хамгийн чухал нь

ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
 

 -Шийдвэр гаргагчид шийдвэрээ гаргахдаа аль хэдийн биеллээ олсон ирээдүйг тооцох хэрэгтэй-

Засгийн газар, их  дээд сургуулиуд, хувийн бизнесүүд, үйлдвэрчний эвлэл болон сүм дэх бүх түвшний шийдвэр гаргагчид ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө "аль хэдийнээ биеллээ олсон ирээдүйг" тооцоолох хэрэгтэй. Учир нь тэд өнөөгийн нөхцөл байдалд тохиромжгүй ямар үйл явдлууд болж өнгөрснийг мэдэж, түүний дагуу шинэ бодит байдлыг бий болгоно.

Эрдэмтэд болон гүн ухаантнууд эхлээд ямар нэг санаа бий болж түүнээс үүдэн улс төр, нийгэм, эдийн засгийн болон сэтгэл зүйн шинэ бодит байдлууд бий болдог гэдэгт итгэдэг. Үнэхээр иймэрхүү зүйл болдог ч их ховор тохионо.

Ном ёсоороо бол олон туршлагын өмнө байдаггүй. Онолын үүрэг нь аль хэдийнээ нотлогдсон туршлагыг цэгцэлж, тайлбарлах явдал юм. Мөн онол ховор тохиолдох, онцгой, салангид зүйлсийг "дүрэм журам", "системд" оруулах, түүнчлэн сурч, зааж болох хэмжээнд хөрвүүлэх, хамгийн чухал нь түгээмэл хэрэглэгддэг болгох үүрэгтэй юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны шийдвэр гаргах арга барил хоцрогдож эхлээд байна уу? Өнөөгийн зах зээлд ялалт байгуулахын тулд сэтгэхүйн шинэ цар хүрээ хэрэгтэй байна уу?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.