2018 оны 1 сарын 10
Жилийн өмнө дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор нэрлэгдээд байсан Бээжин энэ өвөл цэлмэг тэнгэртэй байна гэв үү? БНХАУ-ын удирдлагууд нийслэлээ агаарын бохирдлоос салгахын тулд хатуухан арга хэмжээ авчээ. Тухайлбал, агаар бохирдуулагч гол эх үүсвэр болох 2,100 үйлдвэрийг хааж, 2020 он гэхэд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоохоор ажиллаж байна. Харин үүний оронд цахилгаан, байгалийн хийн хэрэглээг дэмжиж байгаа аж.