2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
20:00
S29
14°
21:00
S29
13°
22:00
S29
10°
23:00
S29
00:00
S26
01:00
S26
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлгэцэн дээрээ хурууны хээ уншигчтай анхны гар утсыг Хятадын компани танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN

Өнгөрсөн оны турш Apple, Samsung хоёрын хэн нь хурууны хээ уншигчийг дэлгэцэн дотор байрлуулж чадах бол гэсэн яриа өрнөж байв.

Харин анхны ийм гар утсыг Хятадын Vivo компани АНУ-д болж байгаа CES (Consumer Electronics Show) арга хэмжээн дээр үзүүлжээ.

Гар утаснуудын дэлгэц ирмэгээ хүртэл тэлэх болсноор хурууын хээ уншигч механик товчинд орон зай үлдэхгүй болж байгаа. Үүний нэг жишээ нь iPhone X юм. Нүүрийг бүхэлд нь эзэлсэн дэлгэцтэй iPhone X хурууны хээ унших биш, харин нүүрний хэвээр эзнээ таниж нээгддэг болсон.

Vivo компанийн энэ бүтээгдэхүүн нь нээлттэй үедээ дэлгэц бүхэлдээ ашиглагдаж, харин цоожилсон үед дэлгэцний доод хэсэгт хурууны хээ унших цэг тодорч харагддаг ажээ.

Хэрэглэж үзсэн мэргэжилтний дүгнэснээр механик уншигчтай харьцуулахад арай удаан ажиллагаатай гэсэн байна. Гэхдээ шинэ технологид энэ нь хүндэтгэж үзэх шалтгаан гэжээ.

Эх сурвалж: The Verge

 

x