2018/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,450.98₮
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B47
УЛААНБААТАР
19°
|
13°
B11
УЛААНБААТАР
21°
|
15:00
S44
27°
16:00
S44
27°
17:00
S44
27°
18:00
S44
26°
19:00
S44
26°
20:00
S44
24°
21:00
S44
22°
22:00
S44
20°
23:00
S44
19°
00:00
S28
18°
01:00
S28
17°
02:00
S26
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Kodak компани крипто валют гаргахаа зарласны дараа хувьцааных нь үнэ хоёр дахин өслөө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN

Гэрэл зургийн технологийн Kodak компани өчигдөр өөрийн блокчэйн технологид суурилсан крипто валют гаргах төлөвлөгөөгөө зарласан юм.

Үүний дараа тус компанийн хувьцааны үнэ 127.4 хувь өсөж, $3.95-аар нэмэгдэн $7.05-аар арилжаалагдаж эхэлжээ.

Тус компанийн танилцуулах шинэ систем нь гэрэл зурагчдын бүтээлийг лицензжүүлж, ашиглалтаас нь орлого олох боломж нээх юм. Тодруулбал гэрэл зураг бүрийн хаана, яаж хэрэглэгдэж байгааг блокчэйн сүлжээгээр хянаж, эрх эзэмшигчид нь төлбөрийг крипто валютаар төлүүлэх гэнэ.

Kodak уг системээ бклокчэйн технологи хөгжүүлэлтийн Wenn Digital компанитай хамтран бүтээжээ. Тэдний гаргах крипто валютыг KodakCoin гэж нэрлэж байна.

KodakCoin-ийг нэгдүгээр сарын 31-нд ICO (Initial Coin Offering) механизмаар зах зээлд гаргах ажээ. Харин KodakOne нэртэй гэрэл зураг лицензжүүлж, хянах блокчэйн систем нь 2018 оны дөрөвдүгээр улиралд туршигдаж, 2019 оны хоёрдугаар улирлаас бүрэн ажиллаж эхлэх гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x