Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Булгамаа: Эрүүгийн хуульд хар тамхи хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунчимэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/773009012884669/

бага насны охидод өмгөөлөгч үйлчилгээ үзүүлдэггүй байсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хуулийн албаны дарга А.Энхбаатар "Түр хамгаалах байр, хариу үйлчилгээний төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлсэн.

Сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болсон. 

Энэ асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн. 

Хамгийн зовлонтой асуудал нь хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн ч гэсэн бага насны охидод өмгөөлөгч үйлчилгээ үзүүлдэггүй байж.

2014-2016 онд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь ээж аавтайгаа амьдардаг байсан. 56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртсөн. 

2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлнэ. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байна" гэв.

Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна

Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Сүүлийн үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаар цацсан.

Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард Цагдаа, Хуулийн байгууллагад хандсан. 

Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан.

Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна. Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байна.

Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна. Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу. Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна" гэв.

Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл, ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч О.Чулуунчимэг "Г.Номуундарь охины хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн нэр бүхий гэрчүүд асуугдсан. Энэ гэрчүүдийг асуулгах хүсэлтийг өмгөөлөгчид өгсөн. Өмгөөлөгчид өөрсдийн өгсөн хүсэлт дээр байлцах бүрэн эрхтэй байдаг. Харамсалтай нь, зарим гэрч дээр биднийг байлцуулаагүй. 

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан

Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. ЭЕШ-даа маш өндөр оноо авч, их дээд сургуульд орчихсон сурч байна.

Охиныг бичлэг хийсний дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон" гэв.