Америкийн хэрэглэгчид хамгийн найдвартай, найдваргүй автомашины брэндүүдийг нэрлэжээ
Даваа гарагт Америкийн автомашин хэрэглэгчдийн дунд явуулдаг жил бүрийн судалгааны тайлан Annual Reliability Survey гарсан байна.
Уг судалгааг 2000-2016 онд үйлдвэрлэгдсэн автомашин эзэмшдэг хагас сая орчим хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгаар тодруулдаг аж.
Ингэхдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг автомашины 29 брэндийг үнэлүүлжээ.
Судалгаанд эхний 8 машиныг “илүү найдвартай”, дараагийн 10 машиныг “найдвартай”, сүүлийн 11 машиныг “найдвар бага” гэсэн ангилалд оруулсан байна.
Ингэхэд эхний 8 автомашины брэнд буюу “илүү найдвартай”:
- Lexus
- Toyota
- Buick
- Audi
- Kia
- Mazda
- Hyundai
- Infiniti
“Найдвартай” ангиллын 18 брэнд:
- BMW
- Honda
- Subaru
- Acura
- Nissan
- Mini
- Chevrolet
- Porsche
- Mercedes-Benz
- Ford
“Найдвар бага” ангиллын 11 брэнд:
- Volvo
- Lincoln
- Cadillac
- Volkswagen
- Jeep
- GMC
- Tesla
- Dodge
- Chrysler
- Fiat
- Ram
Эх сурвалж: ConsumerReports.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
