2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S30
11°
10:00
S30
13°
11:00
S30
14°
12:00
S30
15°
13:00
S30
16°
14:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "Монголчууд зарим мэдээллийг сонгуультай холбож сааруулаад байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Өнөөдөр би Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлах гэсэн юм.

ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм. Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн албан ёсны мэдэгдлийг хиймээр байна.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Монгол Оросын хамтарсан "Монросцветмет" компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дансыг хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй.

Хоёрдугаарт, Зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ.

Гуравдугаарт, Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна.

Дөрөвдүгээрт, "Ростех" компани зөвхөн энэ хэлбэрээр хэлэлцээрийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт энд байгаа. Энд Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй. 

Тавдугаарт, Хэн нэг гуравдагч этгээд энэ хэлэлцээрт оролцохыг хориглосон гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна. 

Зургаадугаарт, Хэрвээ Монгол Улсын компани худалдан авсан 49 хувиа зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна.

Долоодугаарт, Энэ хэлэлцээр дуусахад Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д албан ёсоор оруулж танилцуулах болно." гэв.


iKon.mn ШУУД дамжуулсныг хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/528759690642937/

 



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x