23:04 2016/05/27
МАН-ын 5-р бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хэдийгээр товлосон цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн ч Бага хурлын 310 гишүүнээс 275 хүн буюу 70%-ын ирцтэйгээр хурал үргэлжилж байна.
Хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр болж байна. Тиймээс МАН сонгуулийнхаа хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах гэж байна.
Өнөөдөр 17.00 цагаас МАН-ын УЗ хуралдаж албан ёсоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Ингээд намын дарга МАН-ын бага хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийхээ нэрсийг танилцуулна. Яг одоо МАН-ын бага хурал албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр 24.00 цагаас өмнө хуулийн дагуу 76 нэр дэвшигчдээ тодруулж дуусч, тогтоолоо баталсан байх учиртай. Тиймээс хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна.
Намын дүрмээр намын бага хуралд оруулах 76 нэрсийг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцдэг. Тиймээс намын удирдах зөвлөл дээр хэлэлцэж, нэр бүхий 76 нэрийг МАН-ын бага хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг УЗ-ийн шийдвэр гарсан. Тиймээс уг шийдвэрийн дагуу 76 нэрээ бага хурлаараа эцэслэнэ." гэв.
22:02 2016/05/27
МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхлээд байгаа бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийн талаар 23:30 цагаас МАН-ын дарга М.ЭНХБОЛД мэдээлэл хийх юм байна.
21:01 2016/05/27
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын Бага хурлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-д нэр дэвшигчдийгээ бүх талаар шүүн хэлэлцэж дууслаа. Одоо Бага хурлаар хэлэлцэж шийдэх болно гэлээ.
Ж.Энхбаяр мөн энэ үеэр нийслэлийн Баянзүрх дүүрэгт дэвших болсноо дуулгаж энэ удаагийн сонгуульд МАН нийслэлд ялах ёстой гэж хэлэв.
22:02 2016/05/27
МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхлээд байгаа бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийн талаар 23:30 цагаас МАН-ын дарга М.ЭНХБОЛД мэдээлэл хийх юм байна.
23:04 2016/05/27
МАН-ын 5-р бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хэдийгээр товлосон цагаасаа бага зэрэг хоцорч эхэлсэн ч Бага хурлын 310 гишүүнээс 275 хүн буюу 70%-ын ирцтэйгээр хурал үргэлжилж байна.
Хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр болж байна. Тиймээс МАН сонгуулийнхаа хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах гэж байна.
Өнөөдөр 17.00 цагаас МАН-ын УЗ хуралдаж албан ёсоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Ингээд намын дарга МАН-ын бага хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийхээ нэрсийг танилцуулна. Яг одоо МАН-ын бага хурал албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр 24.00 цагаас өмнө хуулийн дагуу 76 нэр дэвшигчдээ тодруулж дуусч, тогтоолоо баталсан байх учиртай. Тиймээс хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна.
Намын дүрмээр намын бага хуралд оруулах 76 нэрсийг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцдэг. Тиймээс намын удирдах зөвлөл дээр хэлэлцэж, нэр бүхий 76 нэрийг МАН-ын бага хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг УЗ-ийн шийдвэр гарсан. Тиймээс уг шийдвэрийн дагуу 76 нэрээ бага хурлаараа эцэслэнэ." гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!