Бид эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ил болгосон Panama Papers оффшор дансны мэдээллийг өнөө өглөө мэдээлсэн. Монголтой холбоотой 40 гаруй хүний мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.
Тэгвэл Монгол хүмүүсийн мэдээлэл Монгол Улсын харьяаллаар хязгаарлагдахгүй нь. Бид нууц мэдээллээс хайлт хийхэд АНУ-д хамаарах хоёр Монгол хүний нэр гарч ирлээ. Баяр овогтой Нандин, Бадамханд нар нь Gold Wellen INC-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй юм байна.
Дараах графикаас уг хоёр хүн нэг компанитай холбоотой болох нь тодорхой болж байна. Б.Нандин, Б.Бадамханд гэсэн нэрс нь Ерөнхий сайд асан С.Баярын охидуудын нэртэй давхцаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!