2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S30
-2°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN

Өнөөдөр 03:00 цагт дэлхий нийтийг шуугиулж байсан "Panama Papers" буюу оффшор компанийн үйлчилгээ үзүүлдэг Моссак Фонсека хуулийн компанийн алдагдсан бичиг баримтуудыг онлайн горимд бүрэн шилжүүллээ.

Бид Монгол улсын нэрээр хайж үзэхэд давхардсан тоогоор нийт 49 хүний нэр гарч ирж байна. Тодруулбал:

  • Эдгээрийн дотор өмнөх "Offshore Leaks" нэртэй мэдээлэл алдагдсан хэргийн 5 үр дүн нэмэгджээ.
  • Жагсаалт дотор Монгол ТВ-ийн урьдчилан зарласан 4 хүнээс Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс илэрсэнгүй. Харин Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрнүүд илэрч байна.
  • Олны танил хүмүүсээс Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрстэй ижил нэрнүүд олдож байна.
  • Зарим Хятад хүний нэрс байгаа нь БНХАУ-ын Өвөр Монголтой холбоотой илэрцүүд бололтой.

Та дээрх жагсаалтын илүү дэлгэрэнгүй мэдээллийг ICIJ (The International Consortium of Investigative Journalists) байгууллагын хуудсаар зочилж үзээрэй.

 
 
 
 

 

x