УИХ-ын чуулганы өчигдөр оройн буюу тавдугаар сарын 5-ны хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд “Шударга ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэв.
Парламент дахь бүлэг найм хүртэл гишүүнтэй байх ёстой. Гэтэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, МАХН-аасаа гарч МАН-д элссэн. Тиймээс “Шударга ёс” эвслийг бүлгийн гишүүдийн тоо наймд хүрэхгүй болсон тул ийнхүү цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
Харин “Шударга ёс” эвслийн бүлэг тарснаар Засгийн газар цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулж чадах уу гэдэг асуулт гарч ирээд буй. Тэгвэл аль нэг бүлэг тарснаар Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй аж.
Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай.
Эвслийн бүлэггүй болж байгаа ч “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.
Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.” гэлээ.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд Засгийн газрын огцруулах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Үүнд:
Тиймээс бүлэг тарснаар эсвэл МАХН гурван сайдаа татсанаар Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлөх хуулийн заалт байхгүй ажээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!