Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.В.Лавровын айлчлал өндөрлөлөө

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийгээд буцлаа.

Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үдсэн бөгөөд 17:00 цагт онгоц нь "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрчээ.

С.В.Лавров айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Гадаад  хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт хийж, “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн, гарын үсэг зурлаа.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхан, Гадаад Хэргийн Яаман дээр "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр лекц уншсан юм.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn