Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.
Холбоотой мэдээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилна
С.Лавров: Монголын дотоод хэрэгт гадны сөрөг нөлөөг тусгахгүй байхын тулд ОХУ, БНХАУ бүгдийг хийнэ
ФОТО: ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров тусгай үүргийн нислэгээр ирлээ
С.В.Лавров: Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт харилцаа ӨВ ТЭГШ хөгжиж байна
Сүүлийн хоёр жилийн туршид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарсан гэж бид үзэж байна. Хоёр улсын харилцааг тал бүрээр дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд хоёр тал Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна гэлээ. Мөн хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлж нягт хамтран ажилласнаар хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломж бий болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.
Уулзалтын үеэр ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг Оросын тал соёрхон баталсан нь санхүү, зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа талаар ярилцлаа.
Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш Бүгд Найрамдах Буриад Улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-д тэргүүлэх байр эзэлсэнийг тэмдэглээд цаашид Эрхүү, Улаан-Үд, Кызыл, Чит, Горно-Алтайск зэрэг хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдааг зохион байгуулах, энэ төрлийн арга хэмжээг хийхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад либералчлах чиглэлээр Оросын талаас арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох дэмжлэг, хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүстээ даалгахаа мэдэгдэв.
Мөн тэрбээр Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой санамж бичиг байгуулан, хамтран ажиллах санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээс гадна Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа талаар дурдлаа.
Уулзалтад Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эгийн голын усан цахилгаан станцын захирал Д.Одхүү нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.