Юнивишний ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ интернет "хязгаартай" болно
Юнивишний гурвалсан үйлчилгээний интернет "хязгаартай" болохоор болжээ. Тухайлбал та гурвалсан үйлчилгээ авч байгаа бол IP TV, суурин утас хэрэглэхийн хажуугаар үнээсээ хамаараад интернэтийн 100 GB, 200 GB, 300 GB, 500 GB гэх мэт дата эрхтэй болох нь.
Хэрэв дата эрхээ хэрэглээд дуусвал нэмэлт багц худалдаж авах боломжтой гэсэн үг.
Жишээ нь XL багцын хувьд дата хэрэглээ 500GB хүрэхэд интернэтийн хурд 1 Mbps рүү шилжиж, дата хэрэглээ хязгааргүй болно гэнэ.
Энэ нь хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих шинэчлэлт ажээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
