ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Эрх чөлөөтэй амьдрах бидний хүсэл зориг ялсан юм

President.mn
2015 оны 6 сарын 10
President.mn
Зураг зураг

- Европын Парламентын чуулганд хэлсэн үг -

Ноён Ерөнхийлөгч!

Европын парламентын эрхэм гишүүд ээ,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Би өөрийн илтгэлийг баярлалаа гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна.

Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Европ хэмээх агуу тивийн 28 улсын төлөөлөл Европын парламентын хүндэт гишүүд та бүхэнтэй өөрийн  үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байна.

Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон нь. Миний гэр бүл өвөг дээдэс Алтайн нурууны өвөрт буюу Монголын баруун хязгаарт нүүдэллэн амьдардаг малчид байсан.

Отгон хүү нь хэзээ нэгэн цагт ардчиллын зүрх болсон Европын парламентын чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлнэ гэж аав, ээж маань зүүдлээгүй биз ээ.

Гэвч би өөрийнхөө тухай биш ард түмэн, эх орныхоо талаар ярихаар ирсэн билээ.

Монголын ардчиллын замнал 

Ноён Ерөнхийлөгч өө, хүндэт гишүүд ээ! Би эх орон Монголоороо бахархаж явдаг. Би эх түүх, соёл урлаг, уламжлал, ёс заншил онгон байгалиараа бахархдаг. Тэр дундаа  оюун санаа үнэт зүйлээрээ бахархдаг.

Та бүхэн манай улсын орчин цагийн түүхийг, ардчилалд шилжсэн замналыг мэдэх байх. Монголд 1920-иод оны эхээр коммунист дэглэм ноёлж, 70-аад жилийн турш үргэлжилсэн.

Сталины дэглэмийн үед насанд хүрсэн зургаан эрэгтэй хүн тутмын нэг нь хэлмэгдэж, нийт 700 гаруй Буддын сүм хийд шатсан билээ. Дотоод болон гадаадын коммунист төлөөллүүд манай үндэстний зүрх сэтгэлийг мохоохыг оролдож байлаа. Гэвч тэд биднийг дийлээгүй, тэдний дэглэм удаан үргэлжлээгүй. Эрх чөлөөтэй амьдрах бидний хүсэл зориг ялсан юм.

Хэдэн арван жилийн дараа бидний хувьд шийдвэрлэх мөч тулж ирсэн юм. 1989 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод анх олон нийтийн цуглаан зохион байгуулсан.

Миний найз нөхөд намайг энэ түүхэн үйл явдлын хөтчөөр сонгосон билээ. “Бид удаан хугацаанд дуугүй байлаа. Бидний цаг ирж байна. Шинэчлэх өөрчлөх цаг боллоо” гэж би тэр цуглааныг нээж хэлсэн юм.

Тэр өглөө бид эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, шашин шүтэн, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө цугларсан юм. Бид олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, зах зээлийн шинэтгэлийг шаардсан. Тэр бол миний эх орны эрх чөлөө, шударга ёс, нээлттэй байдлын төлөөх эрэл хайгуулын эхлэл байлаа.

Мэдээж энэ замаар явах тун амаргүй байсан.

Тэр үед манай умард хөрш Зөвлөлт Холбоот Улс бидний амьдралыг хянадаг, удирддаг хүчирхэг хэвээрээ байлаа.

Манай өмнөд хөршийн нийслэл хотод Тяньаньмэний үйл явдал болсон. Түүний нөлөө давалгаа мэдэгдэм хэвээр байсан юм.

Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм.

Бид олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс үргэлж татгалзаж байсан.  

Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн замаар өрнөсөн.

Тухайн үед

Ганц ч удаа буун дуу сонсогдоогүй.

Ганц ч  цонх хагараагүй.

Ганц ч дусал цус асгараагүй.

Сарын дараа Монгол Улсад анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгууль  зургаан удаа болжээ.

Энэ 25 жилийн өмнөх тэр өдрөөс хойш бид дарангуйллаас ардчилал руу, хамгийн хаалттай нийгмээс хамгийн нээлттэй нийгэмд шилжээд байна.

Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай , олон ургальч, бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20 дахин хувиар өслөө.

Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж байна.

Монгол Улс дахь ардчиллын утга 

Ноён Ерөнхийлөгч өө, эрхэм гишүүд ээ. Манай ардчиллын үндэс болох ёстой зарим сайн чанаруудын талаар ярихыг хүсч байна. Эдгээр нь Европын болоод бусад тивийн улс орнуудтай хамтран ажилласнаар улам сайжирна гэдэгт бид найдаж байгаа.  

Эрх чөлөө 

Хувь хүний  эрх чөлөө бол манай ардчиллын тулгын чулуу юм. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид үүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм.

Аливаа чөлөөт улс орны төр засаг бол цөөн хэдэн хүний өмч биш юм.  Эрүүл нийгэм цогцлоохын тулд бид төр засгаа өдөр бүхэн сайжруулж байх ​ёстой.

Эрх чөлөөний хамгийн гайхалтай чанар бол суралцах үйл явц. Энэ бол хүний нийгмийг эмчлэх тогтолцоо юм.

Бид алдаа хийж болно. Гэвч бидний гаргасан алдаа дарангуй дэглэмийн үе шиг бидний амьдралыг сүйтгэхгүй. Тийм ч учраас бид эрх чөлөөнд хайртай.

Монгол Улс бол нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм. Манай улс гурван сая иргэнтэй. Гэвч гурван сая сэтгүүлч ажиллаж байгаа мэт надад санагддаг.

Энэ бол сайн зүйл. Хүмүүс эрх баригчдыг шалгаах эрхтэй. Ил тод байдал, олон нийтийн харилцаа биднийг улам хүчтэй болгоно.

Тийм ч учраас Монгол Улс Цахим эрх чөлөө эвслийг тэргүүлж буйгаараа бахархаж байна. Энэхүү боломжийг бид хүн бүрт интернэт хэрэглэх боломжийг олгоход ашиглах болно. Интернэтийн эрх чөлөөг дэмжих Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгыг бид дэмждэг.

Манай нийгэм улам нээлттэй болох тусам аюулгүй байдлын талаар иргэд санаа зовниж эхэллээ. Мэдээж хэрэг аюулгүй байдал гэдэг ойлголтын талаарх дэлхий нийтийн үнэлэмжээс бид зөрөх ёсгүй. Хэт даврагсдын аюул заналхийллийг таслан зогсоох ёстой. Нөгөө талаар бид эрх чөлөө, хүлээцтэй байдал, энхтайвны төлөө тууштай зогсох ёстой.

Тиймээс би 21-р зууны дижитал эрхийн үндсэн тунхаглал батлах санаачилга дэвшүүлсэн. Европын парламентад талархал илэрхийлэхийг хүсч байна.

Дижитал хувьсгалыг амжилтанд хүргэхийн төлөө хамтран ажиллацгаая.

Сонгууль, төр засаг, хариуцлага 

Эрүүл ардчиллын хөгжил цэцэглэлтэд шинэ технологи чухал үүрэгтэй.

Монголд болсон сүүлийн гурван сонгуульд иргэдийг бүртгэх, санал тоолох цахим машин ашигласан. Сонгуулийн булхайнаас сэргийлж, санал тоолох үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлснээр иргэдэд итгэл төрүүлж, саналаа өгснөөр бодит өөрчлөлт гаргаж чадна гэсэн найдвар төрүүлж байгаа юм. 

Мэдээж хэрэг засгийн газарт итгэх итгэлийг бэхжүүлэх нь зөвхөн сонгуулиар хязгаарлагдагүй. Татвар төлөгчдийн мөнгийг төр хэрхэн зарцуулж байгаа нь ард түмний анхаарлыг татдаг. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор бид “Шилэн данс”-ны тухай хуулийг санаачилсан.

Засгийн газар улам данхар болж байгаа нь бидний өмнө тулгарч буй том бэрхшээл аж. Шинэ асуудал бэрхшээл тулгарахын хэрээр төр засгийн байгууллага улам бүр томорч, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, хүнд суртал нэмэгдэж, иргэдээсээ улам холдсоор байна.

Гэтэл технологи эсрэгээр улам жижиг, олон үйлдэлтэй, хэрэглэгчдэд тустай болж байна.

Үүний дагуу би “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд шинэ технологийг ашиглах уриалгыг гаргасан.

Авлига

Авлига бол түнэр харанхуйд тархдаг халдварт өвчин юм. Авлига нь нийгмийн шударга ёс, аюулгүй байдал, үнэт зүйлсийг устгадаг. Авлига итгэлт түнш, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Авлига хүмүүсийн боломжийг хулгайлж, шударга хөдөлмөрийнх нь үр шимийг дээрэмддэг.

Энэ аюулаас ангижрахын тулд бид хууль ёсыг эрх тэгш дагах ёстой гэдгийг нийтэд харуулах ёстой.  

Монгол Улс дөрөвхөн жилийн дотор Транспаренси Интернэйшнэл байгууллагын авлигын үзүүлэлтээр 120-с 80 дугаар байр руу ахиж чадсанд би бахархаж байна. Бидэнд одоо ч гэсэн хийх ажил их байна.

Цаазын ял ба хүний эрх 

Хүний эрхийн салбарт ч бид ахицтай байна. Хүний нэр төрийг хүндэтгэх нь шударга ёсны гол үндэс байх ёстой. Хүний нэр төр бол хүний амьдралын үнэт зүйл юм. Ямар ч нөхцөлд цаазын ялыг хүлээн зөвшөөрч болохгүй.

2009 оны зургадугаар сарын 18-наас өмнө Монгол Улс нь Эмнести Интернэйшнэл байгууллагын хувьд цаазын ялыг идэвхтэй хэрэглэдэг улс орнуудын нэг байсан. Энэ бол миний анх Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр билээ. Тэр өдөр миний ширээн дээр хоёр зарлигийн төсөл байсан. Хоёр хүнд оноосон цаазын ялыг гүйцэтгэх эсэх тухай зарлигийн төсөл байсан юм.

Би амьдралыг сонгосон. Би шийдвэртээ үнэнч үлдсэн. Би олон нийт болон шийдвэр гаргагчдад ч энэ байр сууриа хүргэсэн. Ийм асуудлын талаар байр суурь илэрхийлэх нь амаргүй байлаа. Улмаар 2012 онд манай улс цаазын ялыг устгах зорилготой НҮБ-ын Олон улсын хэлэлцээрийг баталсан.

2009 оны зургадугаар сараас хойш Монгол Улсад хүн цаазлаагүй. Цаазын ял бол үр дүнгүй, харгис шийтгэл гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Энэ чухал асуудлаар намайг дэмжиж байсан Европын Холбоо ба Европын найз нөхөддөө талархал илэрхийлэхийг хүсч байна.

Эрхэм гишүүд ээ

Шүүхийн шинэчлэлийг бид хийх ёстой. 

Хууль тогтоох болон шүүх засаглалын тогтолцоог шинэтгэх нь эрх чөлөөтэй, шударга нийгэм байгуулах ажлын хамгийн чухал хэсэг юм.

Энэ ажил нь миний нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн бөгөөд бид цагдаагаас прокурор, шүүх хүртэл шүүхийн салбарыг шинэчлэхэд тодорхой алхмуудыг хийлээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын шинэтгэл үргэлжилж байна. Шударга шүүхэд итгэх хүмүүсийн итгэл сэргэж эхэллээ.

Эмэгтэйчүүдэд эрх олгох 

Эрх чөлөөт нийгэм хүний оролцоог дэмждэг байх ёстой. Эмэгтэйчүүд бол гэр бүл, улс үндэстний гол тулгуур юм. Тэд ертөнцөд амьдрал авчирдаг. Тэд л өндөр настай , өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг.

Эмэгтэйчүүд бол бидний  ээжүүд, эгч нар, охин үрс маань юм. Нийгэм улам ахиж дэвшихийн тулд бүх түвшин дэх нийтийн үйлчилгээнд эмэгтэйчүүдийн эзлэх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа.

Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна. 

Боловсрол 

Би боловсролын талаар нэг үг хэлэхийг хүсч байна. Боловсрол бол бидний ирээдүйн амжилтын хөрс юм. Би малчны гэр бүлээс Харвардын оюутан болсон. Монгол залууст маань ч ийм боломж байна.

Бид дунд сургууль, их сургууль, академик байгууллагуудын чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Европын Зөвлөлийн арвин туршлага боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

Эрхэм гишүүд ээ,

Ардчилсан улс бүр адилхан харагддаггүй гэдгийг би ойлгож байна. Бид ялгааг хүндэтгэх ёстой. Ардчилал бол засаглалын төлөөллийн хэлбэр юм. Аливаа улс орны хувьд ардчилал нь соёл, уламжлалыг илэрхийлэх учиртай. Гэвч ямар ч нийгэмд нийтлэг байх ёстой үнэт зүйлсийг бид мэднэ.

-       Төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой.

-       Ард иргэдийн гомдлыг сонсдог, хүлээн авдаг байх ёстой.

-       Хүний эрхийг хамгаалдаг, хараат бус тогтвортой хуулийн засаглалыг бий болгох ёстой.

-       Иргэний байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба шүүхийн байгууллагууд хараат бус байх ёстой.

-       Авлигатай тэмцдэг, хүний нөөцөд хөрөнгө оруулдаг, хүйсийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой.

-       Удирдагчдаа чөлөөтэй, шударга сонгуулиар тодруулах боломж олгодог байх ёстой.

Монгол-Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь 

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Монгол Улс ба Европ нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг онцлон дурьдахыг хүсч байна. Бид хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдөг. Монгол Улс ба Европ бол эртний андууд. Монголын Өлзийт хаан 710 жилийн өмнө Францын Филипп хаанд захидал бичиж байсан нь үүнийг нотолно.

Уг захидалд “Эцэг өвгөд, ахан дүүсийн нөхөрлөл харилцааг бид сэргээх ёстой. Бид хэдийгээр бие биеээсээ алс хол амьдарч байгаа ч нөхөрлөл, энхтайвны төлөө байх ёстой” гэж бичсэн байдаг.

Би өнөөдөр ч гэсэн энэ үгийг хэлье. Монгол Улс болон Европын харилцаанд шинэ хуудас нээхийг хүсч байна.

Коммунизм нуран унаснаар Монгол Улс болон Европын харилцаа дахин цэцэглэсэн. Та бүхний санхүү, техник, хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагаа   эрх чөлөөтэй, ардчилсан нийгмийг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Бид та бүхэнд талархал илэрхийлж байна.

Эрхэм ноёд оо!

2014 онд Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэсэн.

Европын парламент болон Монгол Улсын Их хурал бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр ажиллах нь дамжиггүй юм.

Монгол Улс болон Европын Холбооны хооронд Нөхөрлөл Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг соёрхон баталсан гишүүн улс орнуудад талархал илэрхийлье.

Монгол Улс дахь Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд нээлттэй байна. Европын тэргүүн зэрэглэлийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

2016 онд Монгол Улс Ази-Европын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхэм үүрэг хүлээсэн. Та бүхэн манай эх орны гоо үзэсгэлэн, боломж бололцоог таньж мэднэ гэдэгт итгэж байна. Европын Холбоо болон гишүүн улс орнуудын удирдагчдыг эх орондоо хүлээн авч, дурсамжтай сайхан уулзалт зохион байгуулна гэдэгт найдаж болно.

Олон улс дахь Монгол Улсын бүтээлч үүрэг 

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ,

Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Бид саяхан Азийн Форум нэртэй санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Ази тивийн улс орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг урамшуулах, тэдний ашиг сонирхлыг тэнцвэртэй төлөөлөх механизм болох юм. Манай засгийн газар энэ үзэл санааг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд сонирхсон талууд үзэл санаагаа илэрхийлж, хэрэгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах боломжтой.

Эрхэм анд нөхөд өө,

Монгол Улс ардчиллын талаар би бусдад лекц унших зорилго агуулаагүй. Гэвч бидэнд хуваалцах сургамж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хуулийн шинэтгэл хийх чиглэлээр Киргизстан улстай туршлага солилцож байна.

Афганистаны дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мьянмар улсын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч байна.

Умард Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр хамтарч байна.

Монгол Улс Зүүн Хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үлэмж хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэдэг.

Хүйтэн дайны үр дагаврыг бид мэднэ. Бид коммунизм болон ардчилсан дэглэмийн аль алийг нь туулсан учраас бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэнч зуучлагч болж чадна.

Миний бие бүс нутгийн түвшинд харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор 2013 онд Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ сэдэвт санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Хелсинкийн яриа хэлэлцээтэй төстэй санаачилга юм.

Аюулгүй байдлаас гадна эрчим хүч, эмэгтэйчүүд, цөмийн асуудлаар олон уулзалт, бага хурал зохион байгууллаа.

Манай улс 23 жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байна.

2012 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс Монгол улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болохыг дахин баталсан.

Хэдийгээр цөмийн эрчим хүч нь эрчим хүчний боломжит эх үүсвэр мөн боловч цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж буй улс орнууд хөрш улсуудынхаа энхтайван, аюулгүй байдалд хөнөөл учруулах ёсгүй.

Энхтайвныг бэхжүүлэх нийтлэг үүрэг хариуцлагаа бид ухамсарлах ёстой. Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулагчидтай хамт цэнхэр дуулгаа өмсөн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг сахих үйлсэд хүчин зүтгэж байна.

Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг болсон. Одоогийн байдлаар Монголын 12,000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Хүн амын тоотой харьцуулбал маш том тоо гэдгийг та бүхэн мэднэ. Монголчууд бид дэлхийн энхтайвныг хангах үйлсэд хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж буйгаараа бахархдаг.

Төгсгөлийн үг 

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Европын Зөвлөл, Европын Холбоо, Европын Комисст дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Европын парламент болон гишүүн улс орнууд Монгол Улсыг үргэлж дэмжиж байдагт талархая.

Монголчууд бид хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ гэж ярьдаг.

Тусламж хэрэгтэй үед та бүхэн хэзээд бидэнтэй хамт байсан. Та бүхэн үргэлж бидэнд урмын үг хайрладаг байсан. Та бүхэн үргэлж Монгол Улстай хамт байж, бидний амжилт ололтыг магтаж, сорилт бэрхшээлийг даван туулах зориг өгч байлаа.

Европын Холбоо бол дэлхийн хөгжил дэвшил, энхтайван, эв зохицлыг хангаж буй хамгийн сайн жишээ юм.​ Монгол Улс Дорно дахинд Европын Холбооны стратегийн түнш байхыг хүсч байна. Бид нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо хангаж, Ази тив дэх энхтайван, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах итгэл төгс байна.

Эрхэм анд нөхөд өө, цаашид мөн хамтран ажиллацгаая. Баярлалаа.

Видео:

Илтгэлийн хэсгээс...

 

Страсбург, Франц

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
103 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.159] 2025/3/9
Монголын түүхэнд хараар бичигдэх худал, хулгайч хүн. Өмнөх ярьж байсан бичлэгүүдийг бүгдийг үзэж сонсоход угаасаа уран гоё, худлаа яриатай, хоосон амбицнаас цаашгүй сэтгүүлч юм билээ. Яахав бид итгэсэн даанч нөгөөх нь хувиа хичээсэн хогийн новш л байсан байна
0 | 0 Хариулах
Зочин [14.9.19.97] 2024/10/13
гэрийнхнтай нь бууд псд шаацн гчивэ
0 | 0 Хариулах
зоя [103.26.192.43] 2024/9/16
хулгай хийсэн мөнгөө барж ядаад амеркад 10000$ буудалд буугаад казинод тоглоодл явж байна даа энэ ямар бизнес хийж үзсэн биш
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.214] 2024/8/7
Монгол улс 3.0 сая гаруйхан хүн амтай.Газар нутаг ихтэй,мал аж ахуй хүнийхээ тоонд харьцуулахад боломжийн,газар тариалан хөгжүүлэх боломжтой,хөнгөн хүнсний үйлдвэрлэл тодорхой хугацаанд хөгжиж байсан,олон тооны үйлдвэр,завод хувьчлал нэрийн дор устаж үгүй болсон,маш олон тооны хувийн болон улсын их дээд сургуулиуд байгуулагдсан,улсын нийслэлдээ нийт хүн амын хагасаас илүү хувь нь төвлөрсөн,хэтэрхий олон аймаг сумуудад хуваагдсан, уул уурхайн үйлдвэрлэл замбараагүй явагдсанаас нутаг дэвсгэр хөрсний эвдрэлд их хэмжээгээр орсоноос үүдэлтэй байгаль-экологийг доройтолд орсон зэрэг шалтгааны улмаас манай улсын хөгжил бусад о рнуудтай харьцуулахад ихээхэн доогуур байранд байдаг.Иймд улс орноо хөгжүүлэхэд хүнд ,хөнгөн үйлдвэрүүд зайлшгүй шаардлагатай байна. Иймд энэ талаар улс орны хөгжлийн үндсэн бодлого байх ёстой
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.152] 2024/4/10
ene medrelee hyanaj tsagdaach mongoliig tuluuluh erhgui aluurchin
0 | 1 Хариулах
Зочин [202.70.43.95] 2024/2/23
Үйлдвэрүүдийг тараасан аймаар том гэмт хэрэг шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.86] 2024/2/5
Сайн хүний нэрийг зуу худалдаж иднэ гэдэг шиг ардчиллын нэрийг насаараа худалдаж идэж яваа нөхөр. Ичих нүүр түй ч байхгүй, Зоригийн далбаан дор худлаа далдагнаж гүйгээд гавъяаг нь өөртөө наагаад, сүүлдээ Зоригоо өөрийн гараар хөнөөгөөд дээшээ авирсан арилсан дотортой хар мөртэй араатан
2 | 2 Хариулах
Зочин [118.221.209.8] 2024/1/16
энэ ч хятдын тагнуул . бидд нарыг ядууруулж бид нар олноороо траншейнд орсон энэ муу оруулсан энэ муу
1 | 2 Хариулах
Зөв [86.111.136.243] 2023/12/18
Элвэгээ та ичиж амьдар 1."Умард Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр хамтарч байна"гэнэ үү !Умард ,Өмнөд хоёроо ялгадаггүй ярьж явах гэж.ЕХ чинь Умард Солонгосыг харгис дэглэмд ард түмнээ өлсгөлөнд байлгаж буй гэж үздэг.Энэ тухай Баримтат кино Швейцари-германы SAT3.de -аар үзсэн шүү. 2.Цахим хувьсгалыг чи хийгээгүй Одоогийн Засгийн газрын хийж бүтээсэн бодит ажил хөөе 3."Афганистаны дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна" гэнэ үү?Афганистан улс чинь аль хэдийн Талибан дэглэмд ороод удаж бна!Афганистаны талибаны дэглэмээс дүрвэгсэд Европт хэдэн 1000 хараа зугтан ирсэн Дүрвэгсдийн болон Цагаачдынх нь тухай мэдэхгүй байж ингэж ярихаа зогсоо 3.Хэдийгээр цөмийн эрчим хүч нь эрчим хүчний боломжит эх үүсвэр мөн боловч цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж буй улс орнууд хөрш улсуудынхаа энхтайван, аюулгүй байдалд хөнөөл учруулах ёсгүй. Зөв зүйл ярих гээд өөриийхөө улсыг бодохгүй эхэлж Хөрш улс гээд Хятадын тухай ярьж эхлэвүү ?
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.31] 2023/4/27
ЧИНИЙ БҮТЭЭСЭН ГЭЭД БАЙГАА НИЙГЭМД ТЭГЭЭД ЯАГААД ИЙМ БУХИАМДАЛТАЙ ӨЛСГӨЛӨН БАЙГАА ЮМ
3 | 1 Хариулах
ЭЛБЭГДОРЖИЙН АРДЧИЛАЛ [103.212.116.69] 2023/2/26
"ардчил" лалын үр дүнд монголын ард түмний 70% ядуурч, гуйлгачин болсон, өдрийн хххлны мөнгөө арай хийж олж байна. Бүх үйлдвэрийн устгаж, одоо арьс шир ноос малын түхий эд нь хогийн цэгийг дүүргэж байна даа. Төрийн уддирдлагууд гадаадад айчилж, мөнгө гуйдаг ажилтай, төсөв гэж авах юм байхгүй, бөөн алдагдал, гуйлга. эдийн засгийн урд хөршөөс 97% хувийн хамааралтай. иим улс гэж байх уу? ЭЛБЭГДОРЖИЙН АРДЧИЛАЛ
7 | 0 Хариулах
Зочин [66.181.188.122] 2022/12/2
Manai tird uvchtei hunuus garaad suutsan bgan bishu de? Shudarga shuluun oyunlaguud ni hoishoo suugaad bnaa! Negdeed ulsaa avrah tsag bolson bhaa….
0 | 0 Хариулах
Зочин [194.169.217.238] 2022/10/18
Ulsin ediin zasag gazar door oruulchihaad ingeed elii balai yum yariad yavaad bgag n boliulahgui yum u? Interpoloor eren survaljilagdaj bsn hun..?
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/9/29
Ц.Элбэгдорж: Эрх чөлөөтэй "идэх" бидний хүсэл зориг ялсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [185.80.221.150] 2022/9/10
kkk
0 | 0 Хариулах
Зочин [185.80.221.150] 2022/9/10
kkk
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/8/26
хамгийн чухал юм ард түмний амьжиргаа аюулгүй байдал хар тэнэгүүд ээ
0 | 0 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/8/26
ардчилсан нам үндэсний үйлдвэрлэлийг сөнөөж хятад бараанд даруулсан бид нарыг ажлаас халж үйлдвэр гуанзнуудыг өөрсдийн нэр дээр болгож улайм цайм дээрэмдсэн тэгээл бид ядуу болчихсон ийм ядуу амьдраагүй шүү ажилтай цалингаараа амьдарч хүрдэг байсан
3 | 0 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/8/26
ардчилсан нам ардчилал гэж хуурч ардчилал ч хийгээгүй. өөрсдийгөө л баяжуулж улсын хөрөнгө хулгайлж дээрэмдсэн. ийм муухай тагжгаруудыг битгий дээш нь гаргаж бай. черномор шиг хогийн новшнууд байдаг
4 | 0 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/8/26
ардчилсан нам хүүхдүүдийг цэцэрлэггүй болгож устгах зорилгоор уб ын хамаг цэцэрлэгүүдийг хувьчилж авч компаний байр болгосон . ингээл цэцэрлэггүй болсон . цэдэнбал хороо болгон сургууль цэцэрлэгтэй болгосон одоо бүгд байхгүй. ямар гоё цэцэрлэгүүд байлаа том хашаатай гүйж тоглодог байлаа бид нар
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.35] 2022/7/26
Itlgegchiin huvid sain iltgegch zdaal daa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.24] 2022/7/26
.
0 | 0 Хариулах
Teneg elbegdorj [192.82.69.63] 2022/5/26
Ene muu mal sarmagchnii tsetseg tusaad uhcheesei. Mon ch erh cholootoi bolov oo
0 | 0 Хариулах
Зочин [196.240.126.130] 2022/5/7
atgir tarvaga haan bnuu muu hulgaichaa
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.248] 2022/4/25
Олон жилийн өмнө ерөнхийлөгч байхдаа: - Эрдэнэт үйлдвэрийн нөөц бараг л дууссан. Хаах цаг нь болсон гэж худлаа шаажийсан хүн дээ. Эрэдэнэт олон жил Монголыг тэжээлээ аргагүй дээ гэж тэр үед бүгд л энэ хүнд үнэхээр итгэсэн.
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.170] 2022/2/24
Эд Барууны зааварчилгаагаар Монгол улсыг самарсан. Та нартай хариуцлага тооцох цаг ирнэ.
3 | 0 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж
2 | 0 Хариулах
олонхи [119.40.98.177] 2021/12/15
мундаг илтгэгч, шударга үнэнний дуу хоолой, мэдлэгийн цар хүрээ гайхалтай, үлгэр жишээч, монголыг дэлхийд мэдрүүлсэн улс төрч. ГАЙХАЛТАЙ...
7 | 8 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж
2 | 1 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
e
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
e
0 | 0 Хариулах
0'XOR(if(now()=sysdate(),sleep(15),0))XOR'Z [27.122.12.231] 2021/10/14
e
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
'+response.write(9423906*9513614)+'
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
response.write(9423906*9513614)
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
6pYFyrpA
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
e
0 | 0 Хариулах
pHqghUme [27.122.12.231] 2021/10/14
e
0 | 0 Хариулах
Irgen [192.82.73.51] 2021/7/3
Hutsaa huts.
3 | 1 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж
2 | 0 Хариулах
Зочин [59.87.139.113] 2021/6/22
ЭЛБЭГДОРЖ гэр хороололийн жорлонд унвал таарна!
2 | 4 Хариулах
Зочин [66.181.188.153] 2021/6/19
жижиг, эдийн засаггүй улсад ямар элэнцгийн чөлөөт зах зээл байх вэ дээ? хөгжилтэй орны барак, хямдхан барааг борлуулах хараат зах зээл өөрөөр хэлбэл НАРАНТУУЛ, ТҮҮХИЙН эдийн хавсарга байх замыг ЭБА зааж өглөө.байгалийн баялагаа лиценз нэрээр гадныханд өгчихөөд өөрснөө индианчууд болсон ИИМ НИЙГМИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА ЭЛБЭГДОРЖЖ
5 | 0 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.153] 2021/6/19
энүүгээр туга тахивал монулс хөгжлийн замдаа орно
6 | 1 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж
1 | 0 Хариулах
. [103.26.193.43] 2021/4/27
ene tenegdorj bas haanaas garaad irev ee
3 | 1 Хариулах
kkk [202.131.225.197] 2021/2/28
Ц.Элбэгдорж: Эрх чөлөөтэй husah бидний хүсэл зориг ялсан юм
4 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2021/2/10
Hulhi ulgeree yariad l yavaa yu?
4 | 1 Хариулах
Зочин [64.119.26.192] 2021/1/1
Энэ золбин захчин Монголоос зайлаа.
5 | 2 Хариулах
Зочин [192.82.76.15] 2020/12/10
3 жил элчин сайдуудыг шантаажилж байж арай гэж нэг юм үг хэлэх эрх олж авсан. Хэлсэн үгийг нь хардаа хуучны люпен пролетарийн үзэл нэвт шингэсэн байгаа биз. ЗХУ, Төв, Зүүн Европт өрнөсөн ардчилсан үйл явц Монголд асар их нөлөө үзүүлсэн талаар юу ч донгодоогүй байсныг нь та анзаарсан биз. Европарламентын гишүүн миний нэг найз хэлэхдээ танайд ЗХУ, Зүүн Европт өрнөсөн ардчилсан үйл явц ямар ч нөлөө үзүүлээгүй юм уу. Танай ерөнхийлөгч энэ тухай огт дурдсангүй. Ардчилсан хувьсгалыг өөрсдөө бодож олоод хийчихсэн юм шиг юм ярилаа гэж билээ. Ц.Элбэгдорж гэж ёстой хөгийн амьтан даа. Гадуур энэ тэнд гуйлга гуйж үг хэлдэг гэнэлээ. Хэсүүчилж яваад бүр америкчуудад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг зааж сургаж байсан гэдэг.
8 | 2 Хариулах
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж [31.164.60.105] 2022/3/9
Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж Алуурчин элбэгдорж
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.142] 2020/10/4
Худлаа попдоод яахав дээ. Элбэгдорж чи эрх чөлөөгүй байсан юм бол яагаад тухайн үеийн ЗХУ-ын Львовд цэргийн дунд сургуулд очиж сурсан хэрэг үү?Ядахдаа олигтой суралгатай ч байсан биш ккк
7 | 4 Хариулах
zochin [202.9.46.186] 2020/8/9
ELBEGDORJ IH HUTSASNAARAI BOL DELHIID NOMER NEG CHAlchigch boloh uostoi olon yum soliorlogui gutlaa toslood zangiagaa zuugeed 461-n uudend belen bai bid tosood abiya
1 | 2 Хариулах
Зочин [202.131.245.69] 2020/8/4
Барын амнаас гараад чонын аман оров гэдэг шиг нэг дарангуйллаас нөгөө дарангуйлалд орсон шдэ яг үнэндээ. Ардчилсан намын залуучууд үнэнэээ сүү долоосон гөлөг шиг юмаа. Хөгшин дарангуйлагчдаа зайлуулчиж чадахгүй бөгсийг долоогоод л яваад байдаг
8 | 0 Хариулах
Зочин [66.181.165.114] 2020/7/31
Ene ulun buusiig amidaar ni bariad amruu ni baas chiheh hun baihgui yu.
1 | 2 Хариулах
haha [202.131.225.197] 2020/7/12
hamar doorh hagarhai gej goi uran tsetsen yarihaas uuriig medehgui
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.78] 2020/7/7
Элбэгээгийн үeд Монгол өндөр хөгжсөн. Одоо шал арчиж байна
1 | 11 Хариулах
зочин [43.242.241.210] 2020/6/23
Ер нь ардчилал , хүний эрх гэж их ярьдаг. Яг үнэндээ монгол улсад ардчилал хүний эрхийг уландаа гишгэж , амьд явах , сурч боловсрох.... гээд олон олон эрхээс монголын ард түмэн хүртэж чадахгүй ядуу хоосон туйлдаж байгаа нь ардчилал мөн гэдэгт итгэхгүй байна . Соц нийгмээс боолын нийгэмрүү ухарсаа Ардчилал гэж ярихаа болимоор юм .
10 | 0 Хариулах
Зочин [103.229.121.142] 2020/5/29
Yaj bayjiv . Olon arga b.aa zarimiig helj bolno l doo
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.1] 2020/4/29
Нохой минь хэлэх ч муу үг алга
4 | 1 Хариулах
Зочин [126.188.36.90] 2020/4/1
Энэ балай новш Гэр Бүлээрээ Коронавирус Тусч далд орвол таарна, Монголын ард түмэн бүгд өөртнь дургүйг мэддэг баймаар юм , Ард түмний хараал хүртэх болно доо, новшийн луйвар чинь........
8 | 2 Хариулах
Зочин [147.251.75.34] 2020/1/13
Mongol bol capitalist oron
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.219] 2019/10/29
Жудаг муутай хүн, Монголд нүүргүй хүн.
10 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/10/21
HUTSAACH MUU NOVSHOO
1 | 0 Хариулах
Хэрэг.... [172.58.60.158] 2019/7/16
https://youtu.be/m8VjtAnhTeo Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. ....
2 | 1 Хариулах
цахиа [66.181.160.71] 2019/3/28
миний хүү боль монголын шившиг болсон ,одоо ертөнцийн шившиг болохнуу,төрдөө үнэнээ хэл ,ард түмэн чинь чамайг туг шиг өргөж мандуулсан ,ачийг яаж хариулсанаа чи мэдэж бгаа ,хэдэн ах нар чинь хүний нүүр харж чадахгүй газар шагайж яваа,,3 мэлмийгээ нээ,үхэхийн цагт ,хүнд хэрэгтэй явсан хүн л амар амгалан бдаг юм ,тэнгэрийн оронд эд хөрөнгө ,эрх мэдэл хэрэггүй бдаг юм миний хүү,гаднаасаа биш дотроосоо гэрэлт ,чамд долигнож бсан хамгийн ойрын хүн чинь чиний аюултай дайсан чинь шүү, ,муу амьд явхаар сайн үх гэж үг бий ,бод бод ,дотор хүнтэйгээ сайн ярилц,хүний итгэл даах шиг хүнд ачаа энэ хорвоод байхгүй,гавъяа байгуулж чадахгүй бол ,ард түмэндээ бүү гай бол ,эхийн чинь [хориотой үг] гяслаж бгаа миний хүү, чи том сайхан боллоо гээд ах нараасаа том байж чаддаггүй юм хүү минь ах ,ах нь л бдаг юм ,ХҮН ЧИНЬ ,МӨН ЧАНАР ,ХҮН ЧАНАР ,ЁС ЖУДАГ ДУНДУУР УРСАЖ ӨНГӨРДӨГ ЮМ ,ЁС НАСНААС АХ ГЭДЭГ ЯМАРЧ НАСТАН ЁСОО БАРИХ ГЭЭД БДАГ ,МИНИЙ ЖААХАН ХҮҮ АХ НАРТАА ОЧ СЭТГЭЛ ЧИНЬ САЙХАН БОЛНО БАЯРТАЙ ХҮҮ МИНЬ
14 | 2 Хариулах
Үнэн [202.126.88.182] 2019/8/17
Яг үнэн Даанч элбэгт монголоо гэсэн сэтгэлгүи харь элэгтэи тиирэн
5 | 0 Хариулах
хулгайлж,дээрэмдэж, [66.181.160.43] 2019/3/23
дээрэмдэж,тонож ,алж хядаж,хүчиндэж,ядуу,болгож ,хошигруулж,хулихдах нь эрх чөлөө юу
3 | 2 Хариулах
Зочин [122.201.17.100] 2019/3/6
Тагнуулын тогтолцоог устгаж, улс орны дархлааны эсийг устгаснаа ярихгүй юу дөө. Ямар зорилготой хийсэн амаараа ардчилал гэж хошгируулчаад ар нүхээрээ ямар чацга алдасанаа яриач
7 | 0 Хариулах
Зочин [103.212.118.178] 2019/2/24
Үг нь үйл нь... , чимээгүй намбалаг, ажлаа хийдэг жирийн иргэн,захиргааны эрхээр мэргэшсэн хуульч олж ерөнхийлөгчөөр сонгохсон.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.118.174] 2019/1/18
Өөрийнхөө тухай л ярьж, өөрийгөө л магтан дуулсан юм биш үү. Монгол улс бол би, ардчилал бол би гээд л
4 | 0 Хариулах
Элбэгдоржоо!!!!! [183.90.37.254] 2018/12/28
Малаа,чи дуугүй далд чимээгүй байвал бидэнд-ард олонд илүү тустай бна!!!!!!!!!
4 | 2 Хариулах
зочин [103.229.123.132] 2018/11/20
Ээ зайлуул өчүүхэн амьтан.Чамайг бахархах хүн дэлхийд байхгүй.
2 | 0 Хариулах
Byerikbol [49.0.144.67] 2018/11/7
gachin g a ha iii pii zdaa
0 | 0 Хариулах
byerikbol [49.0.144.67] 2018/11/7
gachin [хориотой үг]
0 | 0 Хариулах
nuh [202.21.109.138] 2018/11/1
ardchilaliin elbeg am biz..a.
0 | 0 Хариулах
zorge [202.21.109.138] 2018/11/1
ardchilaliin am [хориотой үг] be
1 | 0 Хариулах
Altansukh [202.126.89.171] 2018/10/18
Ene nuhur bol zugeer l hog shaar shu. Ueiin ued sharil deer ni ochij sheej nulimj bh heregtei. Bas tsaazlah heregtei.
1 | 0 Хариулах
зочин [202.179.24.225] 2018/10/17
энэ муу хужаа монгол улсыг авлигын сүлжээнд автагдсан, ядарсан ядуу улс болох бүх үндсийг тавьсан. Ерөнхийлөгч байхдаа өөрийгөө олон улсад рекламдсаар дууссан, хамгийн сүүлд асемаар улсын төсвийг сэгсэрч, өөрөө хангалттай идэж аваад, тусалсан гөлөгнүүдээ элчин болгож дүрэвсүрэн, баттар мэтийн бага ястнууд бүх зүйл төгссөн. ийм л хогийн амьтан, нүгэл нь нүдээрээ гарч шийтгэл гэсгээлээ амснаа чи
6 | 0 Хариулах
Зочин [59.153.114.119] 2018/10/2
Ойлгомжгуй л юм яриад байна даа хеерхий
4 | 0 Хариулах
Ардчилал Монгол гарах л [103.14.38.130] 2018/7/16
Монголд ардчилал гарах л байсан. Энэ муу луйварчид түрүүлж гарч ирж ард түмний толгойг угааж буруузамаар луйвараа эхлүүлсэн болохоос. С. Зориг энийг нь мэдээд л эсэргүүцээд алуулсан. Орос тарж байсан үе, соц орнууд бүгд яг зах зээл рүү орохоос өөр арагаггүй болсон үе. Монголын ЗГ мэдээж их хөөцөлдсөн одоогийн Хятад маягаар аажимаар зах зээл рүү орох нь гарцаагүй байсан. АН алуурчид, луйварчид 28 жил ард түмнээрээ, Монгол улсаараа тоголлоо.
12 | 1 Хариулах
Ок [202.126.88.182] 2019/8/17
Ок
0 | 0 Хариулах
Зочин [139.59.142.34] 2018/7/13
Одоо энэ мууу хүн хог хэнд ч хэрэггүй алиалагчийн эзэндэээ үйлчлэх сүүлчийн жүжиг нь.
7 | 0 Хариулах
zochin [103.229.120.92] 2018/5/30
udam suui shaar chi yu dongosj tomrood bgaa ym
3 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.182.121] 2018/5/25
МОНГОЛ УЛСЫГ ЛУЙВАРДСАН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ
12 | 1 Хариулах
ИРГЭН [66.181.182.121] 2018/5/25
2015 ОН.
0 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.182.121] 2018/5/25
ИЙМ ЮМ БОЛООГҮЙ. ЖҮЖИГ
1 | 0 Хариулах
ЭНэ [66.181.169.162] 2018/4/18
Хол очиж жалганд хуц. ХУлгайч нарын хаан, одоо болоо ш дээ. Баттулга Шүүхээ, Прокуророо, АТГ-ээ өөрийн хүмүүсээ тавиж энэ хорхойнуудыг цэвэрлээчээ. Ярьсан хэлсэнээрээ байж улс үндэсээсээ урвасан гадны гар хөл болсон, улсаасаа хулгай хийсэн нөхдийг цээрлүүлээчээ.
7 | 1 Хариулах
Элбэггичий [112.72.11.122] 2018/4/16
Хятадын эрлийз [хориотой үг]
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.142] 2020/10/4
явж явж жинхэнэ эрлийзүүд нь цэвэр цустай гэж цээж дэлдэгчдээс хамаагүй дээр юм биш үү?ккк Цэвэр монгол цу оргиж байна,Чингэсийн монгол оргиж огшиж байна гэж биднийгээ хошигруулж байгаад монголынхоо баялгыг өм цөм хулгайлдаг болчихоод нилээд удаж угширч байгаа төрх харагдаад л байх шиг
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/6/28
Та нар Женког Ерөнхийлөгч болцон дэлхийн тавцанд үг хэлээд зогсож байна гээд төсөөл дөө хахаха
3 | 0 Хариулах
Egelgui negen [24.22.134.151] 2017/5/31
Suuliin ued ene EU buyu europiin holboo gej Europiin ornuudiin ediin zasag, sanhuugaar damjuulan hyanaltandaa oruulj, europe tiviig buheld ni erh medeldee avch huchirheg ezent guren bii bolgoh zorilogo buhii evrei undestenguudiin sanaachilsan baiguulaga gegdeh bolson. Ene talaar Julian Assange hurtel mash olon barimt, medee medeelel olon niited tsatsaj bsan. Manai ulsiin erunhiilugch Ebe maani yu hiij bgaagaa medej bgaa boluu esvel bas tarhia ugaalgaj orhiod bain bain iishee zugleed bnuu gdg l ih sonirholtoi bna.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.31.196] 2015/6/12
nudend xaragdtal gart barigdtal panaaldaj sursan xun
3 | 1 Хариулах
Зочин [112.72.13.135] 2015/6/11
7 сарын 1-ний их бослогын толгойлогч гэдгээ хэлэхгүй яасан.
6 | 1 Хариулах
Зочин [207.244.77.2] 2015/6/10
Ардчилал бол бидний олж авсан хамгийн үнэт баялаг харин хэрхэн зөв хөгжүүлэх нь л асуудал бн. Олон улсын хэмжээнд үнэлэгдэж байгаа нь сайн хэрэг
3 | 3 Хариулах
Зочин [178.162.199.130] 2015/6/10
энэ том уулзалтанд оролцоод монгол ч гадаад бодлого талдаа үнэхээр хөгжиж байгаан бн даа
2 | 3 Хариулах
Зочин [202.179.20.95] 2015/6/10
Монголын ардчилал ганц нэг хүний хүчин зүтгэлээр бий болоогүйг бүгд л мэдэж буй шүү дээ..
6 | 0 Хариулах
Зочин [202.179.20.95] 2015/6/10
Мань эр гадаадыханд өөрийгөө Монголын ардчилалын эцэг гэж харуулах гэж их оролдох юм даа.
13 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2015/6/10
ooriinhoo tuhai yrih gej ochsiin bichuu bi bi geel baihiin ene iltgel chin orchin yeiin chingis bi shuu dee gedegtei l adilhan sonsogdoj bna
1 | 0 Хариулах
sanal neg baina. [202.170.68.162] 2015/6/10
Dood taliin commenttei sanal neg baina. Uneheer huuramch ardchilal 15 onoos hoish bii bolloo. Elbegdorj yeronhiilogch yavsan gazar burdee Mongold enh taivnii zamaar ardchilal herhen bii bolsoniig yarih durtai getel enh taivaniig bii bolgohod gunzgii nuluu uzuulsen humuus bol tuhain ueiin udirdlagudu. Tedgeer humuus yaasan saihan uujuu setgeltei, alban tushaal erh medel gej ulairan temtsdeggui jinhene ulsaa, tur zasagaa gesen humuus baij ve. Tsag hugatsaa unguruh tusam odoogiin ardchilagch nar ter ueiin socialist udirdagch naraas huruu buu hel tolgoi dutuu gedgee batlah yum daa. Getel ardchilsan niigemd l tur n hunee alj, ardchilsan niigemd l tur n humuusee helmegduuleed l baigaa shuu dee. Ardchilalii ner barij turd shurgalsan buleg deerimchidtei l bolood baih shig. Odoogiin MAN-AN hoyor bol yaah argagui ardchilaliin ner barij ard tumnee tarchlaaj bui amilsan chutguruud shuud ee.
13 | 1 Хариулах
Сайхан илтгэл тавьжээ [103.229.177.46] 2015/6/10
Ерөнхийлөгч маань сайхан илтгэл тавьжээ. Угийн сайхан ярьж сайхан илтгэл тавихдаа гаргуун л даа. Гэхдээ Ардчилалыг эхлүүлэхэд ижил буян үйлдсэн Ж.Батмөнхгүайн талаар ер ярихгүй юм. Тэр хүн та нар Монгол хүний хамраас цус урсгаад үзээрэй, тэрний оронд бүгд огцорцгоо гээд огцорч байлаа. Ингэж МАХН-ын удирдлага залуусдаа, шинэ үедээ зайгаа таьж өгч байлаа. Ардчилал үүсэн бий болсоны гавьяаг ард түмнээ хайрласан, улсаа гэсэн, уужуу сайхан ухаантай өвөг дээдэс минь бас хүлээх ёстой юм шүү. Түүнээс бус дан ганц ардчилалын шалдан залуус хийчихсэн гавьяа бас биш шүү дээ тиймдээ ч 15 жилийн дараа ард түмэн нь социалист нийгмээсээ илүү ядуу, харгис, бурангуй болоо биз. Бид шүүгч нар нь 5-10 сая төгрөгийн цалин авдаг атлаа шүүлтийн өмнө зогсож буй нялх үр 10,000 төгрөг хулгайлсаны төлөө 10 жилийн ял авдаг. 3 хан жилийн дотор шоронд хоригдсон иргэдийнхээ тоогоро дэлхийд тэргүүлэх, Шорон Монгол гэсэн нэр авсан ардчилалыг бий боглоод байна уу даа. Нэг хиймэл ардчилал бий болоод л байх шиг.
32 | 5 Хариулах
ИРГЭН [66.181.182.121] 2018/5/25
МОНГОЛД АРДЧИЛАЛ ГЭЖ УЛС ОРНОО ЛУЙВАРДСАН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭЛДЭГ
13 | 1 Хариулах
Зочин [66.181.161.1] 2020/3/15
Зөв ярьсан бол сайн байсан юм
0 | 0 Хариулах