Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн сая ам.долларын учрыг Т.Ганболд мэднэ гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин төрийн өндөр албан тушаалтантай холбоотой их хэмжээний бэлэн мөнгөний төлбөрийн баримтыг олон нийтийн сүлжээгээр харуулсан. 

Энэхүү асуудлаар “Алтан Дорнод Монгол” компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Т.Ганболд гэдэг хүн “Алтан Дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн С.Паушокоос худалдаж авсан. Ямар нэгэн улстөрийн эрх мэдэлтнээр дамжуулж аваагүй.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний харуулсан тэрхүү баримт дээрх дөрвөн сая ам.долларын төлбөрийг “NRI” гэдэг компаниас хийсэн. “NRI” компани нь “Алтан Дорнод Монгол”-той холбоогүй, тэндээс хувьцаа эзэмшдэггүй. “NRI” компани нь Т.Ганболд гэдэг хүнтэй хамааралтай.

Тэгэхээр энэхүү дөрвөн сая ам.долларыг хэзээ, хэнд, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуултад Т.Ганболд захирал өөрөө тайлбар хийнэ” гэв. 

Мөн “Манай компани 1999-2011 он хүртлэх хугацаанд ОХУ-ын иргэн С.Паушокын мэдэлд байсан. С.Паушоктой холбоотой эрүү, иргэний болон татварын маш олон хэрэг үүссэнээр Арбитрын шүүхэд хандсан. Олон улсын Арбитрын шүүхээс ОХУ-ын иргэнийг гэм буруутай гэж үзсэн учир 2011 оны есдүгээр сарын 9-нд С.Паушок компаниа Т.Ганболд гэдэг хүнд зарсан. Худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа.

Компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан. Үүнд худалдан авсан хувьцааны үнийн дүнгээс гадна улсад төлөх татвар, нийгмийн даатгал, дөрвөн жил олгоогүй ажилчдын цалин, “Иточу” корпорацид төлөх өр, ОХУ-ын “Газпром” банк болон Монгол Улсын арилжааны банкуудад төлөх өр багтсан байсан” гэсэн юм.