"Өглөөний сонин" найман нас хүрч байна
2006 оны аравдугаар сарын 3-ны өдөр анхны дугаараа гаргаж байсан “Өглөөний сонин” өнөөдөр найман нас хүрч байна.
Тус сонины хамт олон Монголын сонины холбооны 2006, 2007, 2008, 2009, 2011 оны ТОП-5 сонины нэг, 2010, 2012, 2013 оны “Өдөр тутмын шилдгийн шилдэг сонин” болж чадсан нь тухайн сонины чанар чансаа сэтгүүл зүйн салбарт бий болгосон байр суурийг нь илтгэн харуулж байгаа юм.
Амжилттай ажиллах тусам өргөжин тэлдэг жамаар тус сонин өдгөө дэргэдээ мэдээ, мэдээллийн www.morningnews.mn сайтыг эрхэлж байна.
Уншигчдад улс төр, бизнес, нийгэм, урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд шуурхай ажиллаж, нийгэмд тулгамдсан асуудлыг зоригтой эрэн сурвалжилж байдаг “Өглөөний сонин”-ны хамт олонд найман жилийн ойн баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

