Азийн наадамд оролцох Хойд Солонгосын баг тамирчдыг нутагтаа нэвтрүүлэхийг Японы Засгийн газар дэмжлээ
Энэ сарын 19-нд Японд нээлтээ хийх Азийн спортын наадамд Хойд Солонгосын баг оролцохоор төлөвлөж байгаа. Тэгвэл Японы Засгийн газраас тус улсын тамирчдыг нутагтаа нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Япон Улс нь Хойд Солонгосын иргэдийг нутагтаа нэвтрүүлэхээс татгалздаг. Гэхдээ Азийн наадамд оролцох баг бүрэлдэхүүнд "онцгой тохиолдол" гэж үзэхээ Японы талаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын талаас Азийн наадамд оролцохоор 150 тамирчинтай бүрэлдэхүүнийг мэдүүлсэн юм.
Тус улсаас хамгийн сүүлд 2024 оны олимпын эрх авах тэмцээнд оролцохоор эмэгтэй хөлбөмбөгийн баг нь Японд нэвтрэх зөвшөөрөл авч байжээ.
Япон Улс Азийн наадмыг өмнө нь 1958 болон 1994 онд нутагтаа зохион байгуулахад Хойд Солонгосын баг тамирчид оролцоогүй. Ялангуяа 1994 онд Хирошимад болсон наадамд улс төрийн шалтгаанаар оролцохоос татгалзсан билээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
