Есдүгээр сарын 26-нд нийслэл хотод шөнийн марафон зохион байгуулахаар болжээ
Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болжээ.
Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль бөгөөд оролцох иргэдийг бүртгэж эхэлсэн байна.
Гүйлтийн төрөл нь 5км, 10км, 21км бол 16 ба түүнээс дээш насны иргэдийг оролцуулна. Харин бүртгэлийн хураамж нь 29,000-100,000 төгрөг байна.
Марафоны үеэр авто замын гүйлт, амьд тоглолт, хотын гэрэл, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар тус марафоны ерөнхий зохион байгуулагч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

