"The MongolZ" баг $2 саяын шагналын сантай Esports World Cup-2026 тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: www.hltv.org

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. 

Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний Playoffs буюу шөвгийн 16 шатанд манай улсын "The MongolZ" баг Бразилын "paiN Gaming"-ийг хожиж шалгарлаа.

Тэд D хэсэгт Европын "magic"-ийг хожсон бол Украины "NAVI" багт өчигдөр хожигдсоноор доод хүснэгт руу унасан. Улмаар өнөөдөр Бразилын "paiN Gaming"-ийг 2:0 тооны харьцаатай хожсоноор шөвгийн 16-д шалгарч байгаа юм. 

Playoffs шатны тоглолтууд ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхэлнэ. Өнөөдрийн тоглолтод "The MongolZ" баг хожсоноор чансаан дээрээ 36 оноо нэмж байгаа юм. 

Esports World Cup-2026 тэмцээнд түрүүлсэн баг 600 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг 340 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 190 мянган ам.доллар авна.