"30 дугаар сургуулийн барилгыг хоёр сар орчмын дараа ашиглалтад оруулна"

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрт 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр нурааж, шинэчлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай байна.

зураг
 

2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нурааж, 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдаж, шинэ барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК шалгарчээ.

30 дугаар сургуулийн барилгыг 2024-2027 онд буулгаж шинээр барих төсөвт өртөг ₮26.2 тэрбум байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр 2026 онд Улаанбаатар хотод 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор ашиглалтад орно.