Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах талаар цагдаа, боловсрол, сурагчдын холбооны төлөөллүүд, НИТХ-ын зарим төлөөлөгч нар багтсан ажлын хэсгийнхэн өчигдөр хэлэлцжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1,230 бүртгэгдсэн 2025 онд 948 болж буурчээ. Гэвч үүний дийлэнх хувийг нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж.
2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 98, унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар зорчиж байх үедээ зам тээврийн осолд өртжээ.
Дүүргээр нь ангилбал:
Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургуульд өдөрт хоёр ээлжээр “School police” эцэг эхийн эргүүлээр 1,800 гаруй эцэг эх, асран хамгаалагч ажилладаг байна. Мөн ерөнхий боловсролын 332 сургууль, 613 цэцэрлэгийг хамруулан 39,741 дарцгийг 1,383 цэгт байршуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ. Хэдийгээр дээрх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байгаа ч сургууль орчим дахь зам тээврийн ослын эрсдэл болон сургуулийн эргүүлийн журамд өөрчлөлт оруулах зайлшгүй байгааг албаныхан онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!