Сүүлийн жилүүдэд “Shiguderi” сүүн шимийн архийг гадаадын зочдод бэлэглэх нь нэмэгдэж Монголын өв соёлыг илэрхийлэх тансаг бэлэг болон танигдаж буй нь тус брэндийн олон улсын зах зээлд гарах эрмэлзэл, үнэ цэнийг илтгэсээр байна.
“Shiguderi” сүүн шимийн архи нь монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан, дусал ч хэрэглээний ус оруулаагүйгээр исгэж нэрсэн 100% органик тансаг идээ юм.
"Шигүдэри" брэндийн үзэсгэлэн худалдаа:
“Shiguderi” сүүн шимийн архины хийх үйл явц болон орц найрлага нь уламжлалт аргаар бүтээгддэг бөгөөд гэрт нэрдэг аргыг үйлдвэрт хийж байгаа гэдгээрээ л ялгаатай аж.
Уг сүүн сархад нь хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100% байгалийн гаралтай, Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн бөгөөд ЮНЕСКО-н биет бус өв соёлд багтахуйц хосгүй технологитой бүтээл гэдгээрээ онцлог билээ.
Монголчууд эрт дээр үеэсээ эрүүл мэндийн зорилгоор шимийн архийг халааж уудаг байсан заншилтай. Энэ соёлыг уламжлуулан "Shiguderi" брэнд шимийн архиа халааж уух боломжтой ваар, гүц болон 4 ширхэг жүнзийг 0.5л савлагаатай шимийн архитай хамт багц болгон худалдаалж байгаа юм байна.
"Shiguderi" архи нь үнээний сүүг олон дахин исгэх байдлаар үйлдвэрлэгдэж буй учраас халааж уусан ч чанар нь өөрчлөгдөгддөггүй аж. Халаасан шимийн архи нь хүний биеийн дулааныг нэмэгдүүлэх, дархлаа дэмжих, хий хөөх гэх мэт олон төрлийн давуу талтай байдаг. Иймд өөрийнхөө амталгаанд тохируулж бурам, зөгийн бал болон шар тостой хольж уух боломжтой юм байна.
Үзэсгэлэн худалдаа дээр "Shiguderi" брэндийн бүтээгдэхүүн дангаар болон багцаар худалдаалагдаж байгаа ба "Shiguderi" архи нь 0.5л, 0.75л гэсэн хоёр төрлийн савлагаатай байгаа юм байна.
"Shiguderi" сүүн шимийн архи болон Mont-Yak брэндийн ааруул, шар тостой багц
Mont-Yak брэнд энэ жил:
Mont-Yak брэндийн бүтээгдэхүүнүүд нь бүгд уураг, шим тэжээлээр баялаг сарлагийн сүүгээр хийгддэгээрээ онцлог юм. Монгол сарлаг нь урсгал тунгалаг усаар ундаалж, хангайн нуруунд ургадаг 40 гаруй зүйлийн ховор шимт ургамлаар идээшдэг тул үл орлох амин дэм, эрдэс, шим тэжээлийг сүүндээ агуулдгаараа ялгардаг байна.
Мөн үзэсгэлэн худалдаа дээр худалдаалагдаж буй бүх бүтээгдэхүүнүүд нь 3-аас дээш авбал 10 хувь хямдарч үйлдвэрийн үнээр худалдаалагдах аж. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа дээр ирж худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч нартаа зориулж нэрийг нь монгол бичгээр бичиж өгч байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!