“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцууллаа.
Өвлийн олимпод оролцох Монголын багийн хувцсыг "Goyol Cashmare" урлаж буй юм.
Сонирхуулахад цагаан олимп хоёрдугаар сарын 6-наас 22-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол Улсаас гурван тамирчин эрхээ авсан билээ.
Тодруулбал гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох юм.
Эх сурвалж: Goyol Cashmare
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!