Сүүлийн үед цахим орчинд танил, найз нөхөд, хамаатан садны Фэйсбүүк хаягаас “Би андуураад зургаан оронтой кодоо чам руу явуулчихлаа”, "Утсанд чинь ирсэн зургаан оронтой кодыг явуулаад өгөөч” гэх мэт тайлбараар иргэдийг төөрөгдүүлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Улмаар зургаан оронтой кодыг нь авч, иргэдийн Фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.
Таны утсанд ирсэн зургаан оронтой нууц кодыг асууж авснаар тухайн хаягт нэвтэрч, нууц үгийг сольж таныг нэвтрэх боломжгүй болгодог.
Үүний дараа Фэйсбүүк хаягийг тань ашиглан найз нөхөд, гэр бүл, хамаатан саданд чат бичиж мөнгө гуйх, яаралтай тусламж хэрэгтэй мэтээр итгэл төрүүлж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна.
Зөвлөмж:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!