Уншиж байна ...

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хиймэл оюун ухаанд шилжүүлэхэд ₮9.4 тэрбумыг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Хүн хүч ихээр шаардагддаг ажлын байранд хиймэл оюун ухаан ашиглаж дэвшил гаргамаар байна хэмээн хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны төгсгөлд мэдэгдэж байв.

Тэгвэл уг ажлыг энэ онд гүйцэтгэхэд нийслэлийн төсвөөс 9.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хиймэл оюун ухаанд шилжүүлснээр тендерийн материалыг хиймэл оюун ухаан үнэлж шийдвэр гаргах, Улаанбаатар хотын дата мэдээллийг нэг дор нэгтгэх боломжтой болох аж.

Эдгээрээс бараг бүх байгууллага төсвийн мөнгөнөөс дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликэйшн хийгээд хөгжүүлэхгүй орхидог байна. Эдгээрийг шалгаж шаардлагагүйг нь системээс хасахаар болжээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нь иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг билээ.