Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байна
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 01-р сарын 13-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:
- Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
- Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
- Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар -19...-24 градус,
- Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12...-17 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +4...-1 градус,
- Говь-Алтайн уулархаг нутгаар -2...-7 градус,
- бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -12...-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -8...-10 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
