Энэ сарын 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа тул осголт, хөлдөлтөөс сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөлөө.
Хүйтний улмаас бие махбод болон эд эсэд учрах хөнөөлийг хөлдөлт гэнэ.
Хүний биед дулаан зохицуулалтын систем ажиллаж байдаг боловч гаднын хүчин зүйлс давамгайлсан үед дулааны зохицуулалт алдагдан хөлдөлт үүсдэг байна. Хөлдөлтийн үед ерөнхий биеийн осголт болохоос гадна биеийн ил хэсэг, хамар, хацар, чихний дэлбэн, гар, хөлийн хуруу хөлддөг.
Хөлдөлт ихэвчлэн өвлийн улирлын агаарын хэм -20..-10 градусаас доош үед үүсдэг гэж үзэх боловч гадаа удаан байх, их чийглэг, хүчтэй салхитай үед хавар, намрын улиралд 0 градусаас дээш хэмд хөлдөх нь бий.
Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.
Хүний биеийн температур 36, 37 градус байдаг бол даарч бээрэн биеийн халуун 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдаж, 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдан 28 хэмээс доош ороход ухаан алдаж, таталт өгөн үндсэндээ эргэшгүй процесс явж хүний амь насанд аюул учирдаг.
Захын судас тэлснээс биеийн дулаанаа их хэмжээгээр алдаад зогсохгүй хүйтний хэмийг буруу тооцно.
Тамхи захын судасны эргэлтийг багасгадаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!